Маш олон бүсгүйчүүд хөхний даруулгаа буруу угаадаг! Та арай тэдний нэг юм биш биз?

Дотуур хувцас нь бүсгүйчүүдийг илтгэх бас нэгэн чухал зүйлсийн нэг билээ. Харин та хөхний даруулгаа буруу угаадгаасаа болоод хэлбэрийг нь алдагдуулж, удалгүй хаядаг юм биш биз? Тийм бол хэрхэн зөв угаах аргыг эндээс хараад аваарай!

1. Хөхний даруулгыг угаахаас өмнө, түүнийг хэрхэн угаах зааврыг зайлшгүй хараарай. Харин дараа нь түүнийх нь дагуу угаах хэрэгтэй.

2. Бүх дэгээнүүдээ түгжээрэй!

3. Угаалгын машинд угаахдаа зайлшгүй зориулалтын торон уутанд хийсний дараа хөхний даруулгыг угааж байгаарай. Байхгүй бол дэрний уут ашиглаж болно.

4. Хөхний даруулгыг дотуур өмднөөс өөр хувцастай цугт нь нэг уутанд хийгээд хэрэггүй.

5. Цайруулагчаар өнгө оруулах нь эрүүл мэндийн хувьд маш хортой.

6. Угаасны дараа хатаахдаа зайлшгүй, хэлбэрийг нь засаж байх нь чухал

7. Аль болох зөөлөн угаалгын нунтаг хэрэглэж байгаарай.

8. Хөхний даруулгыг 2 удаа зүүж хэрэглэсний дараа тогтмол угааж хэвшээрэй.

9. Хөхөвч, болон дотоожийг заавал тусад нь шүүгээнд хийж хадгалаарай.

10. Мөн угаасны дараа аль болох өөрөөр нь хатаах хэрэгтэй. Индүүдэж эсвэл, сэнсээр үлээлгэх нь тохиромжгүй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!