Батганаас салж, гайхалтай арьстай болоход туслах байгалийн аргууд

Батга нь ямар ч насны хүмүүсийн өртөж болох байгалын мөчлөг бөгөөд таны биеийн хаана ч, ямар ч хэлбэрээр гарч болно. Яг ийм үед хүмүүс батгаа арилгахын тулд олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Бүтээгдэхүүнээ сонгохдоо яг тохирсныг олохгүй бол зарим бүтээгдэхүүнүүд таны арьсыг улам дордуулж ч болно. Тиймээс та арьсандаа аль болох байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэвэл арьчны төгс эмчилгээ болдог.

Бид та бүхэнд батганаас салж арьсаа гайхалтай өөрчлөхөд туслах байгалын аргуулыг танилцуулж байна.

1. Мөс

Үрэвссэн батганд хэдий чинээ их мөс түрхэнэ төдий чинээ аажмаар бүдгэрч бүрэн арилах болно. Мөс нь улайлтыг багасгаж, сорвийг ч бүдгэрүүлэх шидтэй. Ялангуяа үрэвсэлтэй батганд төгс эмчилгээ болно.

Та нүүрээ мөсөөр арчихдаа өглөө оройд арчиж болох ба нүүрэн дээр тань их хэмжээний батга гарсан бол аль болох том хэмжээний мөсөөр арчаарай.

Зөвлөгөө:

  • Батгыг бүлээн усаар зөөлөн цэвэрлэнэ
  • Боодолтой мөсөөрөө нэг минутын турш массажлана.
  • Дахин массажлахдаа хэдэн минут хүлээж байгаад дахин массажлаарай.

2. Жожоба тос

Энэхүү тос нь Мексикийн хойд хэсэгт ургадаг модноос гардаг тос юм. Ихэвчлэн хүмүүс үүнийг эмийн зориулалтаар ашигладаг ба витамин, эрдэс бодисоор баялаг тул арьсыг чийгшүүлэх үйлчилгээтэй. Мөн халдвартай тэмцэхэд ч ашиглаж болно.

Зөвлөгөө:

  • Тосноос маш бага хэмжээгээр авч нүүрэндээ түрхээд зөөлөн үрнэ.

3. Буталсан аспирин

Аспирин бол эртний египетчүүдийн үрэвслийн эсрэг арга болгон ашигладаг салицилийн хүчил (батга арилгахад маш сайн) агуулсан Спиреагаас гаралтай байгалийн гаралтай эм юм. Энэхүү эм нь батганы үрэвсэл болон хавдарыг бууруулах үйлчилгээтэй. Та үүнийг бага зэрэг хүндэрсэн батганд хэрэглэж болно.

Зөвлөгөө:

  • Аспириныг нунтаг болгон буталж, бүлээн устай холино.
  • Эхний алхамаа хийж дуусаад үрэвслийг багасгахын тулд хольцыг батга дээр шууд түрхээрэй.

4. Маалингын үрийн тос

Маалингын үрийн тос нь альфа-линолен хэмээх омега-3 тосны хүчлийг агуулдаг бөгөөд арьсны хавдар, хуурайшилт, цочролыг арилгахад маш сайн эм болдог. Мөн таны арьсыг чийгшүүлж, арьсны эд эсийг сэргээнэ.

Зөвлөгөө:

  • Та нэг дуслыг авч арьсныхаа асуудалтай хэсэгт түрхэн массажлаарай.

5. Өргөст хэмх

Өргөст хэмх нь хуурайшсан арьс, батгатай хэсэгт ч маш сайн эмчилгээ болдог. Өргөст хэмх нь витамин С, фолийн хүчил зэрэг шим тэжээлээр баялаг бөгөөд таны арьсыг чийгшүүлж, тайвшруулах үйлчилгээтэй.

Зөвлөгөө:

  • Жижиг өргөст хэмх, нэг аяга овъёосны гурилыг холино.
  • Хольц дээрээ нэг халбага тараг хийж хутгана.
  • Үүний дараагаар нүүрэн дээрээ маск болгон тавина.
  • 30 минут байлгаад нүүрээ угаагаарай.

6. Розмари тос

Розмари буюу Rosmarinus officinalis-ийг эрт дээр үед Египтчүүд мөргөл үйлдэхдээ хэрэглэдэг байсан бол Грек оюутнууд ой санамжаа сайжруулахын тулд үүнийг ашигладаг байв. Розмари нь кальци, витамин В-6, төмөр зэрэг эрүүл тэжээлээр дүүрэн байдаг.

Уг тос нь өөрөө арьсыг гялалзуулж, батганаас үүссэн өвдөлт, үрэвслийг намдааж өгдөг.

Зөвлөгөө:

  • 2 хоолны халбага ногоон шавар, 1 халбага зуун настын хандыг холино.
  • Дараах зүйлсээс 2 дуслыг нэмнэ. Үүнд: розмарин тос, цайны модны тос, нимбэгний эфирийн тос.
  • Хольцуудаа хольж хутгаад нүүрэндээ түрхээд 5-10 минут байлгана.
  • Дараагаар нь хүйтэн усаар зайлж угаана.

Өөр нэг гайхалтай баримт бол энэхүү тос нь хөгшрөлттэй тэмцэхэд тусалдаг.

Та батгаа хэрхэн эмчилдэг вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!