40 метр квадрат нэг өрөө байрыг хэрхэн зөв тохижуулах вэ? Үнэхээр зайтай, орчин үеийн харагдана шүү!

Гэр тухтай, тохилог байхад амьдрал үнэхээр амар амгалан, аз жаргалтай болдог. Та гэрээ тухтай болгоход том жижиг байх нь огт хамаагүй. Өнөөдөр та бүхэндээ 40 метр квадрат нэг өрөө байрыг хэрхэн тохижуулж, орчин үеийн болгох интерьер сонирхуулж байна. Зүгээр л бусад айлуудтай адил тохижуулахын оронд арай өөрөөр өөрийн санаагаа оролцуулж интерьерыг гаргах нь зөв сонголт болно. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйг сонирхьё.

Модон тавилгыг цогцлоосон Японы минимализм

Энэ интерьерийн онцлог нь модон тавилга, зөөлөн бор өнгө юм. Жижиг модон ширээг өрөөний голд тавьж, гал тогоог жижигхэн зайнд багтааж оруулна.

Цонхоо дагуулан жижгэвтэр овор багатай буйдан байрлуулах бол унтлагын ороо дээшлүүлэн, тусгай өрөө болгож ханаар тусгаарлаарай. Энэ үнэхээр зайг хэмнэсэн, загварлаг шийдэл байх болно шүү.

Ханын шүүгээний тухайд мөн л модны зөөлөн бор өнгийг сонгож, ханандаа шууд хийлгэж болно. Хамгийн гол нь та энэ интерьерийг сонгосон бол ханандаа тохирсон гоё чимэглэл, зураг зэргийг өлгөөрэй.

Гэгээлэг, цэгцтэй зохион байгуулалт

Энэ байр нь 35 метр квадрат хэмжээтэй. Гэсэн хэдий ч өрөөний гол хэсэгт хаалт хийж өгснөөр илүү цэгцтэй том болох юм. Цонхны тавцан хэсгийг ч бас зүгээр орхилгүй тохижуулж болно.

Тавилга багатай, классик

Энэ интерьерийн гол “point” нь тавилга багатай боловч төгс харагдуулах юм. Жижиг талбайтай байр бол тавилга багатай, ханаа гоё будаж чимэглэсэн байх нь чухал.

Ханын чимэглэл болон тавилга, обойны өнгө хамгийн чухал. Хэрэв та эдгээрийг төгс зохицуулж чадвал таны гэр үнэхээр орчин үеийн, тухтай болж чадах юм.

Залуу хосуудад зориулсан интерьер

Шинээр гэр бүл зохиож байгаа залуу хосууд маань нэг өрөө байрыг жижиг гэж гололгүй өөрсдөө тохижуул, жаргалтай амьдрах бүрэн боломжтой. Цагаан цайвар өнгө нь өрөөг илүү том харагдуулж, тав тухыг мэдрүүлнэ. Хамгийн гол нь өөрсдийн санааг солилцож орчин үеийн байдлаар тохижуулаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!