Бүсгүйчүүдийн хумсаа будахдаа гаргадаг 12 алдаа: Үүнээс болж гэрийн нөхцөлд маникюр хийхэд төвөгтэй байдаг

Бараг бүх охид эмэгтэйчүүд гэртээ хумсаа будаж үзсэн байдаг. Тиймдээ ч будаг нь ховхрох, муруй будах, тогтоц муу байх зэрэг асуудлыг сайн мэдэх байх. Тэгвэл эдгээр бүсгүйчүүд хумсыг зөв будах тухай доорх мэдээллийг уншаад алдаанаас зайлсхийхийг зөвлөж байна.

  1. Хумсаа будахын өмнө буруу арчлах

Бид хумсаа будахынхаа өмнө дараах алдааг гаргадаг:

  • Лакаа хэт зузаан түрхэх эсвэл будалт нь хатаагүй байхад давхарлаж будах
  • Хумс хэт их тослогтой үед эсвэл чийгтэй өрөөнд будах
  • хугацаа нь дууссан юм уу чанар муутай лак хэрэглэх
  1. Хумсны будгаа сэгсрэх

Удаан хэрэглээгүй лакаа сэгсэрдэг нь эмэгтэйчүүдийн зуршил болсон байдаг бөгөөд ингэснээр лаканд хий орж, чанар нь муудна гэдгийг мэддэггүй. Тиймээс оронд нь хоёр алганыхаа хооронд зөөлөн эргэлдүүлэх хэрэгтэй.

  1. Багс хэрэглэхгүй байх

Заримдаа бүсгүйчүүд илүү будсан будгаа хөвөнгөөр арчдаг. Гэвч энэ нь тохиромжтой зүйл биш бөгөөд тусгай боксыг ацетонд дүрээд илүүлдэл лакыг арилгах нь хамгийн зүйтэй юм.

  1. Хумсаа будсаны дараа шууд аяга угаах эсвэл шүршүүрт орох

Маникюр хийсний дараа дор хаяж хоёр цагийн дараа усанд гараа дүрэх ёстой. Үгүй бол халуун усны уур нь будгийг зөөлрүүлж хялбархан ховхроход хүргэнэ.

  1. Хумсны будгийг ихээр авах

Хэрэв та будагтай багсыг амсарт нь наалдуулж гаргахгүй бол будаг нь ихээр гарч удаан хатахад хүргэнэ.

  1. Будгийг өөр өөр чиглэлд будах

Хумсыг будахдаа нэг чиглэлрүү будах ёстой. Үгүй бол төгс гөлгөр гадаргуу бий болгохгүй.

  1. Модон савааны оронд металл түлхэгч хэрэглэх

Металл илүүдэл мах түлхэгч нь арьсыг гэмтээх урах өндөр магадлалтай байдаг. Тиймээс модон түлхэгч ашиглан эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

  1. Гараа тавилгүй будах

Маникюр хийх хамгийн тохиромжтой нөхцөл бол хавтгай гэрэлтүүлэг сайтай гадаргуу дээр гараа тавьж будах юм. Иймд гараа дээш барьж эсвэл гэрэл муутай газар будах хэрэггүй.

  1. Маникюр хийхээс өмнө хумсаа дэвтээх

Бидний ихэнх нь хумсаа зөөлрүүлэхийн тулд гараа халуун усанд дүрдэг. Гэвч температур болон байлгах хугацааг хэтрүүлбэл таны хумс хэврэгших магадлалтай. Тиймээс тусгай түрхлэг түрхэх нь хамгийн найдвартай.

  1. Хумс үрэгчийг хэтрүүлэн хэрэглэх

Тусгай хумс үрэгч нь арчилгааны чухал хэсэг боловч хэт их үрэх нь хумсыг хэврэг болгодог учраас аль болох зөөлөн үрэгчийг сонгоорой.

  1. Өтгөн лакыг ацетоноор шингэлэх

Хүмүүс хуучирсан өтгөн лакыг шингэлэхийн тулд ацетон хийдэг боловч энэ нь эсрэгээрээ лакны бүтцийг алдагдуулж муутгадаг. Иймд өтгөн будгийг шингэлэх олон бүтээгдэхүүнээс  сонгон хэрэглээрэй.

  1. Лакыг нэг давхар түрхэх

Зарим бүсгүйчүүд цаг хэмнэхийн тулд лакаа нэг нимгэн түрхдэг. Гэвч ингэснээр будалт алаг эрээн болхи харагдах тул 2-3 удаа давхарлан будаж үүнийгээ сайтар хатгахыг зөвлөе. Эцэст нь та нэгэн жигд өнгийн гялалзсан будалттай болох болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!