Охидын шивнээ: 30 нас хүрэхээсээ өмнө хүнтэй гэрлэхгүй байх чухал шалтгааныг яг одоо хэлж өгье!

Охидууд минь дээ, амьдрал бол үнэхээр баялаг. Бидний оройтлоо, хоцорлоо гэж бодох мөчид ч амьдрал эхлээгүй байдаг гээд бод доо. Залуу, гэнэн, сахилгагүй, гэгээлэг яг энэ үедээ л хийхийг хүссэн бүхнээ хийж, дур зоргоороо амьдраарай! Хожим харамсахгүйн тулд яг одооноос эхлээрэй шувуухай минь…

1. Хэрэв 20-аад насандаа илүү дэггүй, гэнэн сахилгагүй зүйлсийг их хийвэл, хожим нөхөртэй болсон хойноо ч, хэзээ ч харамсахгүй шүү дээ. Би тэгэхэд л илүү солиотой зүйлсийг хийх байсан юм гэж хэзээ ч санаашрахгүй шүү дээ.

2. Магадгүй чамайг 30 гарсан хойноо хайртай залуутайгаа учирч, хуримын товоо хэлэлцэж суухад, үеийн найзууд чинь хэдийнээ олон хүүхэдтэй болж, нөхрөөсөө салж сарнин, шинэ учрал хүлээж байж болох юм. Учир нь 20-оодхон насны гэнэн учралын ихэнх нь эрсдлийг дагуулж байдаг.

3. Гуч гараад ирэхээр бид илүү ухаалаг болж, ямарваа зүйлийг төсөөллөөрөө бус, бодитоор харж үнэлж сурдаг болно. Харин тэр үед чиний толгойг эргүүлэх гэсэн ямарч залуугийн өгзгийг өшиглөөд явуулах ухаантай байна гэсэн үг.

4. Хүүхэдгүй, нөхөргүй ганц бие байгаа үедээ л аяллаар явж, олон шинэ хүмүүс, найзууд, гайхалтай газар, хоттой танилцаарай. Тэр үед л чи өөрийгөө бүрэн таньж, юу хүсэж байгаагаа ойлгоно.

5. Алдаа бүхнээ эргээд харахад энэ нь маш том сургамж, ухаарлыг хайрласан байдаг нь гайхалтай. 30 нас хүрэхэд бид маш олон алдааг гаргаж, түүнийхээ хэрээр хэрсүүжин, ухаажсан байдаг юм.

6. Хангалттай сайн ажиллаж хэрсүүжин, мөнгөтэй ч зөв харьцаж сурна. Мөн 20-оодхон насны гэнэн томоогүй, санхүүгийн үүсвэргүй, мөнгөний боол болж амьдрахгүй. Юу гээч, эрт хүүхэдтэй болсноор амьдрал нэг бодлын их эрт цэгцэрч, хүнд ачааг үүрч сурдаг. Гэвч чамайг үүнээс хавьгүй илүү зүйл хүлээж байгааг ямагт санаарай!

7. Илүү хүлээцтэй болж, ямарваа чухал шийдвэрийг ч мөн тэр хэмжээгээр бодлоготой гаргадаг болсон байна. Сэтгэлийн хөдлөлөө илүү хянаж, хүлээцтэй байж сурна гэдэг мэдээж маш том давуу тал шүү.

8. Бүсгүйчүүд 30 нас гараад ирэхээрээ илүү халуухан, бас дотно харилцаанаас авах мэдрэмж нь ч дагаад нэмэгддэг. Тиймээс энэ үедээ нөхөртөө болвол, гэр бүлийн дундах харилцаа илүү халуухан, цэвэр ариун байдаг юм.

9. Нөхөрлөлийн үнэ цэнийг илүү мэдэрдэг болно. Та энэ үедээ л хамгийн сайн найз, амьдралынхаа хань ижлийг олох болно гэдгийг санаарай.

10. Хамгийн сүүлд та амьдралдаа сэтгэл хангалуун байж, ямар нэгэн харамсалгүйгээр үлдсэн бүх хугацаандаа аз жаргалтай амьдарч чадна!

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!