Таны өгзгийг төгс хэлбэртэй болгож, томруулахад туслах хялбар 8 дасгал

Эмэгтэй хүн бүр сайхан өгзөгтэй нүүр бардам алхахыг хүсдэг нь нууц биш юм. Хавтгай өгзөгнөөс болж сул, томдсон хувцас өмссөөр залхаж байна уу? Тэгвэл бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Тууштай хичээллэж чадвал таныг өгзгийг одоо байгаагаас нь 2 дахин том болгоход туслах 8 дасгалыг танилцуулж байна.

1. Хөлөө солбих суулт хийх

Нэг хөлөө арагш тавьж нөгөө хөлөөрөө тулгуур хийнэ. Доош суухдаа нуруу цэх байдлаар бага зэрэг бөхийж өгөөрэй. Таны өвдөг гарын харалдаа тэгш байх хэрэгтэй. Босохдоо хөлөө солбиж хөл тус бүр дээрээ 15 удаа хийгээрэй.

2. Хүндрүүлэгчтэй суулт

Энэхүү дасгалыг хийхдээ савтай ус ашиглаж болно. Суулт хийхдээ мөрөө өвдөгний харалдаа байхаар нуруугаа тэгш байдлаар бөхийлгөнө. Дээш босохдоо ачаалалаа өгзөгөндөө өгч, барьсан зүйлээ шалтайгаа параллель дээш өргөөд 15 удаа сууж босно.

3. Өвдөгөө өндөрт өргөх

Гараа тохойгоороо тэгш нугалж өргөөд, гарандаа өвдөгөө хүргэх хэрэгтэй. Хөлөө өргөхдөө 2 хөлөө ээлжилэн хурдан хурдан өргөнө. Үүнийг хөл тус бүрдээ 25 удаа хийгээрэй.

4. Шаттай дасгал

Тавцан дээр гарахдаа баруун хөл, зүүн гар болон зүүн хөл, баруун гар гэж гар хөлөө зөрүүлж өргөөрэй. Биеэ цэх байлгаж өвдөгөө өндөрт өргөх тусам өгзөг рүү ачаалал өгнө. Хоёр талдаа тус бүр 20 удаа хийнэ.

5. Хөлөө шулуун өргөх дасгал

Гараа тулан байрлалаа аваад хөлөө шулуун өргөж 2 секунд барина. Нөгөө хөлөө сольж тус бүр 15 удаа хийнэ.

6. Хоёр хөлөө өргөх дасгал

Гараа биеэ дагуулж доошоо харж хэвтээд гар хөлөө зэрэг өргөж гэдсэн дээрээ тулна. Гараа аль болох сунгаж, хөлөө чадах чинээгээрээ дээш өргөөрэй. Буцаад буулгаж 30 удаа хийнэ.

7. Гар хөлийн дасгал

Гар хөлөөрөө газар тулж дээш харна. Баруун гар болон зүүн хөлөө өргөж, хуруунуудаа хүргээрэй. Нөгөө хөлөө сольж тус тус 15 удаа хийнэ.

8. Өгзөгөө өргөх дасгал

Хөлөө өвдгөөр нь нугалж, гараа биеийн дагуу дээш харан хэвтэнэ. Нэг хөлөө дээш тэнийлгэж өгзөгөө өргөөд хөл тус бүр дээр 20 удаа хийнэ.

Эдгээр дасгалууд нь зөвхөн өгзөг бус таны бүх л биед жигд үйлчлэх тул 1 сумаар 2 туулай бууднас гэсэн үг юм.

Та дасгал хийснийхээ дараа илүүдэл жинтэй хэсэгтэй скраб хэрэглэвэл илүү үр дүнтэй.

Кофе болон давстай скраб хэрхэн бэлдэх вэ?

Орц:

  • 100гр кофений шаар
  • 100гр давс
  • 1 халбага олив эсвэл авокадоны тос

Бүгдийг нь хольж блэндэрд хийгээд хөргөгчинд хийнэ. Бэлэн болсон скрабаа хүссэн үедээ хэрэглээрэй. Танд амжилт хүсье.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!