Эмэгтэй хүний биед эстроген даавар ихэссэн буюу илүүдсэн үед илрэх шинж тэмдгүүд

Эстроген бол нөхөн үржихүйн систем, жендэрийн шинж чанарыг хөгжүүлэх, зохицуулах үүрэгтэй эмэгтэй хүний үндсэн даавар юм. Эстроген хэт их байх нь эмэгтэйчүүдийн биед хорт хавдар үүсгэдэг тул үүнийг хянах, хэвийн хэмжээнд байлгах нь маш чухал юм.

Иймд та бүхэндээ эмэгтэй хүний биед эстроген даавар ихэссэн үед илрэх шинж тэмдгүүдийг хуваалцаж байна. Хэрэв танд эдгээр шинж тэмдгүүд илэрсэн бол эмчид хандаарай.

Хөх хөндүүр болох, хавдах

Жирэмсний үед болон сарын тэмдгийн үед хөх хөндүүр болдог. Гэхдээ энэнээс бусад үед ч таны хөх хавдсан мэдрэмж төрж, хөндүүр оргиод хэцүү байвал энэ нь эстроген даавартай холбоотой байж болох юм.

Сэтгэл санаа огцом хувирч өөрчлөгдөх

Эстроген нь таны сэтгэцийн байдал, сэтгэл хөдлөлд нөлөөлдөг. Гэнэт сэтгэл санаа тань сайхан болж, дуулж бүжиглэмээр санагдаж байсан ч, 10 минутын дараа стресс бухимдалд дарагдаж, харсан бүхнээ авч шидмээр санагдаж байвал, даавартаа анхаарал хандуулаарай.

Үс ихээр унах

Амьдралын хэв маяг, буруу үс арчилгаанаас үүдэж үс унах нь байх үзэгдэл. Гэхдээ та үүний хэмжээнд ач холбогдол өгөх хэрэгтэй. Шалтгаангүйгээр их хэмжээгээр үс унаж байгаа нь биед эстроген даавар ихэссэний нэгээхэн шинж тэмдэг болдог.

Жин нэмэх

Хэчнээн хоолоо хорьж, дасгал хөдөлгөөн хийсэн ч, турах нь бүү хэл, жин тань нэмэгдэж байвал эстроген даавартаа анхаарлаа хандуулах цаг болсныг илтгэж байна.

Сарын тэмдгийн мөчлөг алдагдах

Биед эстроген дааврын хэмжээ ихэссэн буюу хэтэрсэн үед сарын тэмдгийн мөчлөг алдагдана. Нэг бол хугацаанаасаа өмнө ирж, зарим сар бүр ирэхгүй. Хэмжээнд хүртэл өөрчлөлт гарч, өвдөлт нэмэгдэж мэднэ.

Үргэлж ядарч сульдах

Яаж ч унтаж, өөртөө амралтыг өгсөн ядрахаа болихгүй, сульдаж унах гээд хэцүү байна уу? Тийм бол үүнийг та өдөржин шөнөжин унтаад биш, эмнэлэгт очиж шийдвэрлүүлэх боломжтой.

Нойрны асуудал

Илүүдэл эстроген нь янз бүрийн унтах асуудлыг өдөөж болно. Хэт их зүйл бодож унтаж чадахгүй байх эсвэл эсрэгээр нь үргэлж нойрмог болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!