30 секунтийн арьс арчилгаа: Таныг 10 насаар залуу харагдуулна!

Та өдөр бүр залхуурахгүйгээр дараах зүйлсийг хийж хэвшвэл, үеийнхнээсээ 10 насаар залуу харагдах болно. Учир нь бид ихэнхидээ ажлын ядаргаа, стресс, завгүй амьдралын хэвшлээс болж, нүүрээ угаахаас залхуурч, бохир нүүртэйгээ унтах нь бий. Ингээд та бүхэндээ өдөр бүр хэрэгжүүлэх 30 секунтын арьс арчилгааны нууцыг танилцуулъя.

1. Будгаа арилгахгүйгээр хэзээ ч битгий орондоо ор! Энэ нь эрүүл арьстай байхад туслах таны хийж чадах хамгийн сайн зүйл.

2. Нүүрээ угаасны дараа хурууныхаа өндгөөр нүүрэндээ иллэг хий. Ингэснээр нүүрэн дэх цусны эргэлт түргэсч, булчингууд идэвхижин, үрчлээс үүсэхээс сэргийлнэ.

3. Батгыг хэзээ ч битгий шах. Тэгвэл бүр дордоно.

4. Нүүрэндээ гараагаа битгий хүр. Учир нь гар маш бохир байдаг.

5. Арьсанд тэжээл болох хоол хүнсийг идэж байгаарай.

6. Зовхины тосыг заавал хөргөгчинд хадгалах хэрэгтэй.

7. Кокосны тос, сахар, овъёос, оливийн тос, хар цай зэрэг нь арьсанд маш сайн.

8. Гар утсаа үргэлж цэвэрхэн байлгаарай. Учир нь нүүрэндээ үргэлж хүргэдэг болохоор, арьс бохирдож мэднэ.

9. Нүүр болон үсээ арчих тусдаа алчууртай байх хэрэгтэй.

10. Дэрний уутаа тогтмол сольж хэвшээрэй.

11. Гоо сайхны бүтээгдэхүүн сонгохдоо болгоомжтой байх хэрэгтэй. Хугацаа болон найрлагыг сайтар анхаараарай.

12. Нүүрэн дээр чинь батга гардаг бол дотор эрхтэн бохирдсон байхыг үгүйсгэхгүй. Ялангуяа эрүүн дээр батга гардаг бол гормоны өөрчлөлттэй холбоотой.

13. Ус сайн уугаарай.

14. Аль болох органик хоол хүнс хэрэглэж байх хэрэгтэй.

15. Арьсаа тогтмол гуужуулж хэвшээрэй. Учир нь ингэснээр нүүрний бохирдол цэвэрлэгдэнэ.

16. Үргэлж байгалийн гаралтай хоол хүнсийг хэрэглэж хэвшээрэй. Гоо сайхны бүтээгдэхүүн, хоол хүнс ч гэсэн.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!