Бүсгүй та 30 нас хүрсэн бол дараах зүйлсийг заавал мэдэх хэрэгтэй

Шинэ он, шинэ сартай зэрэгцэн бидний зарим нь хэдийн 30 насны босгыг давсан болов уу. Хэрвээ та тэдний нэг бол бидний танилцуулах дараах зүйлсийг мэдээд авчихад гэмгүй. Учир нь бидний алдаж, онох үе өнгөрч ухаажиж, суралцах үе ирээд байна. Энэ үеээ л эвтэйхэн давчихвал, амьдрал тийм ч хүнд хэцүү санагдахгүй болов уу.

1. Одоо шохоорхож, дурлаж явах нас биш тул, чин сэтгэлээсээ таныг хайрлах, та өөрөө хайрлаж чадах нэгнийг сонгоорой.

2. Хэрэв та тусдаа гарч амжаагүй бол, энэ цаг үед л амжиж тусдаа гарч, ганцаараа амьдарч үзэх хэрэгтэй.

3. Сайн муу аль нь ч байсан таны хүүхэд нас хэдийн өнгөрчээ! Тиймээс өнөөдөр болон ирээдүйг харж амьдраарай.

4. Та одоо мөнгөний төлөө хийх ёстой болон ёсгүй зүйлсийг ялгаж салгах хэмжээний насанд хүрсэн гэсэн үг

5. Хичнээн доргиж, хөгжилдсөн байлаа ч, эрүүл мэндээ гэмтээх хэмжээнд битгий зугаацаарай.

6. Бодлоготой зарцуулалт хийж сураарай.

7. Өөрт тааламжгүй ажил болон хүмүүсээс харилцаагаа тасалж сур

8. Амьдралд хань болохгүй, хуурамч найзуудаа таньж сураарай.

9. Аль болох их аялж, олон газраар зугаалаарай.

10. Таны бусдад өгч буй хамгийн сайхан зүйл бол инээмсэглэл юм шүү. Тиймээс хүн бүртэй инээмсэглээрэй.

11. Одооноос аливааг төлөвлөж сураарай. Энэ нь ирээдүйд тань хэрэгтэй шүү.

12. Хүсэл сонирхлоо сонсож, өөрийн хамгийн сайн хийж чаддаг зүйлийг олоорой.

13. Сэтгэл хөдлөлөө хянаж, хэзээ, хэнд юу хэлэхээ үргэлж бодож байгаарай.

14. Сурахад хэзээ ч оройтохгүй. Тиймээс өөрийн дуртай зүйлээ сураарай.

15. Хичнээн буруу зүйл хийсэн байлаа ч өөрийгөө хэт битгий буруутгаж, шүүмжлээрэй.

16. Хэн нэгнээс өшөө авах гэж амьдралаа битгий үрэн таран хийгээрэй.

17. Уучлал бол хамгийн сайн чанар юм шүү. Хэн нэгний алдаа дутагдлыг уучилж, алдаагаа засах боломжийг олгоорой.

18. Энэ хорвоод сайн эсвэл муу хүн гэж байдаггүй. Тиймээс хэнийг ч бүү өнгөц дүгнээрэй.

19. Хүсэл мөрөөдлөө хэзээ ч битгий орхиорой.

20. Хамгийн сүүлд нь 30 насанд амьдрал ердөө эхлэж байдаг юм шүү!

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!