Уруулаа будаагүй байхдаа ч булбарай улаахан уруултай байх арга

Миний хамгийн их сэтгэлээ зовоодог асуудлуудын нэг бол яах аргагүй уруулын будаг байсан. Би уруулаа будахгүй бол ядарсан, гунигтай царайтай харагддаг. Харин байнга уруулаа будвал, үүнийгээ өөрөө ч мэдэлгүй идэж, биеэ хордуулдаг байсан. Гэтэл азаар уруулаа будаагүй байсан ч будсан мэт харагдуулж болох аргуудыг сурч авлаа. Харин одоо үүнийгээ та бүхэндээ хуваалцаж байна.

Элсэн чихэр, нимбэг, зөгийн бал

Орцуудаа хольж зуураад, үүнийгээ урууландаа түрхэж хоноорой. Өглөө нь угааж арилгана. Энэ үед таны уруул зөөлөн, булбарай болсон байх болно.

Байгалийн чийгшүүлэгч

Уруулаа чийгшүүлж, байнга анхаарал тавьж байх хэрэгтэй. Ингэхдээ төрөл бүрийн уруулын бальзам авах биш, кокосын тос эсвэл вазелин түрхэж байгаарай.

Уруулын скраб

Уруулаа скрабдаж, үхэжсэн арьсыг нь гуужуулж байх хэрэгтэй. Ингэхийн тулд шүдний сойз ашиглаарай. Сойзоороо зөөлөн уруулаа үрж, цэвэрлэнэ.

Хүрэн манжин

Шинэхэн хүрэн манжинг нимгэн зүсч, уруул дээрээ тавиарай. Ойролцоогоор 2-3 минут байлгахад хангалттай. Ингэснээр таны урууланд өнгө нь тогтож, уруулын будаг шаардлагагүй болно. Ялангуяа олон дахин давтан хэрэглэснээр, хүрэн манжингийн өнгө таны уруулаас хэзээ ч арилахгүй болтлоо тогтох аж.

 Анар жимс

Анар жимсээ бага зэрэг устай хольж зуураарай. Үүнийгээ урууландаа түрхэх бөгөөд энэ таны уруулыг илүү гэгээтэй, дур булаам өнгөтэй болгох юм. Дараа нь урууландаа бальзам түрхэж, өнгийг нь бүр илүү тогтоогоорой.

Ус уух

Мэдээж хагарсан уруул хэзээ ч сайхан харагдахгүй шүү дээ. Тиймээс уруулынхаа чийгшлийг хангахын тулд ус их хэмжээгээр ууж байгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!