Дараах тохиолдолд шээс эвгүй үнэртэй гардаг. Ямар нэг аюултай өвчний шинж тэмдэг байхыг үгүйсгэхгүй!

Эрүүл хүний шээс хурц, эвгүй үнэртэй байдаггүй. Энэ нь магадгүй ямар нэг аюултай өвчний шинж тэмдэг байхыг үгүйсгэхгүй. Хэрэв таны шээсны өнгө тод, үнэр нь хурц байвал дараах шалтгаануудтай холбоотой.

1. Идэж байгаа хоол болон эм

Ялангуяа сармис, сонгино, шанцай, жууцай гэх мэт ногоонуудыг их идвэл шээсний үнэр хурц, тааламжгүй болдог. Мөн кофе их уух нь ч сайн үр дагаврыг авчрахгүй. Түүнчлэн витамин В6 эмийг их тунгаар хэрэглэж байгаа үед шээсний үнэр хурц болдог.

2. Шингэний дутагдал

Шингэний дутагдалд орсон хүний шээсний өнгө бараан байхаас гадна, үнэр нь ч мөн хурц байдаг. Хэрэв ийм шинж тэмдэг илэрсэн бол уух шингэнийхээ хэмжээг ихэсгээрэй. Хэрэв байдал удаан үргэлжилбэл та ямар ч тамиргүй болж, мансууран, ухаан санаагаа алдах болно.

3. Давсагны үрэвсэл

Давсагны үрэвсэл нь шээсний өнгө, үнэрийг өөрчлөхөөс гадна шээх үед маш их зовиур илэрдэг. Иймд та эмчийн зөвлөгөөг авч, эмийн эмчилгээг хийлгэх нь зүйтэй.

4. Чихрийн шижин

Цусан дахь сахарын хэмжээ ихсэснээс болж, шээсний өнгө үнэрт өөрчлөлт ордог. Хэрэв таны шээс хэвийн үеийнхээс илүү үнэртэй, өтгөн гарах болсон бол чихрийн шижин өвчнөө оношлуулаад үзэхэд гэмгүй.

5. Элэг өвчлөх

Өтгөн, гүн шар өнгийн шээс гарах, дотор муухай болох, бөөлжих, арьс, хумс, нүд шарлах, жин хасах зэрэг шинжүүд нь элэг өвчилсөнтэй холбоотой. Иймд яаралтай эмчид үзүүлэх нь зүйтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!