Ямар нэгэн филтер, засвар ашиглахгүйгээр гоёмсог зураг авахуулахад туслах зөвлөмжүүд

Толинд өөрийгөө харахаар үзэсгэлэнтэй, дэгжин харагдах ч, зургаа авахуулахаар 180 хэм өөр гараад байна уу? Энэ нь та ердөө л зураг авахуулахдаа позоо буруу авч байгаатай л холбоотой юм. Ямар нэгэн филтер, засваргүйгээр зурган дээр сайхан харагдах заавар зөвлөмжүүдийг та бүхэндээ хүргэж байна.

Гараараа нүүрээ тулахгүй байх

Шанаагаа тулж сууж хэрхэвч болохгүй. Энэ нь таны нүүрийг илүү махлаг бас далий харагдуулах аюултай. Харин гараараа нүүрэндээ хөнгөн хүрч буй мэт хөдөлгөөн хийж болно. Энэ нь илүү ялдам бас мэдрэмжтэй харагдуулах юм.

Тохойгоо камер руу чиглүүлж болохгүй

Зургаа авахуулж байхдаа тохойгоо хааш чиглүүлж байгаагаа анзаарах хэрэгтэй. Тохой гараа камерын урд байрлуулвал маш том харагдана. Иймд гоё зураг авахуулахын тулд гараа аль болох доош байрлуулж эсвэл гадагш чиглүүлээрэй.

Эгц урдаасаа зургаа авахуулах хэрэггүй

Эгц урдаасаа зургаа авахуулах гэсний хэрэггүй. Харин оронд нь илүү чөлөөтэй байж, толгойгоо бага зэрэг эргүүлж, гадагш чиглүүлж гэдийж болно.

Өнцгөө олж, тэр өнцгөөрөө камер руу хар

Хүн хүний өнцөг өөр байдаг. Зарим хүн зүүн талаасаа илүү үзэсгэлэнтэй харагддаг бол, зарим хүмүүс баруун талаасаа л зургаа авахуулдаг. Та өөрийнхөө өнцгийг олж мэдээд, тэр талын нүүрээ камер руу харуулж зургаа авахуулж байгаарай. Энэ бол таны үргэлж зурган дээр хөөрхөн гарах баттай арга байх болно.

Хүзүүгээ сунга

Хүзүүгээ сунгаж, толгойгоо дээш өргөж зургаа авахуулах хэрэгтэй. Ингэснээр давхар эрүү харагдах, нүүр хэтэрхий том гарах зэрэг асуудлаас сэргийлж чадна.

Гараа нуух хэрэггүй

Та гараа зөрүүлж байрлуулан зургаа авахуулахаар шийдсэн бол хуруугаа нуух хэрэггүй. Харин ч ил гаргаж өгснөөр гар илүү урт, эмэгтэйлэг харагдана.

Мөрөө камер руу эргүүлж болохгүй

Камерын өөдөөс харж зогсож болохгүй. Ялангуяа мөрөө цэх байлгаж, камер руу чиглүүлэх хэрэггүй. Үүний оронд бага зэрэг мөрөө хажуу тийш эргүүлж, өөр познууд аваад үзээрэй.

 

 

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!