Таны бие хорт бодисоор дүүрээд байгааг илтгэх шинж тэмдгүүд: Биед тань тусламж хэрэгтэй байна

Хорт бодис нь бидний амьсгалж буй агаар, ууж буй ус эсвэл идэж буй хоол хүнсэнд гээд л эргэн тойронд оршин байдаг. Таны дуртай ухаалаг утасны тухайд ч гэсэн таныг өвчлүүлэх хэмжээний хангалттай бактери агуулдаг аж. Өдөр бүр хорт бодис бидний биед хуримтлагдах бөгөөд хэрэв энэ нь хурцадмал байдалд хүрвэл таны эрүүл мэндийг хүнд байдалд хүргэнэ. Тэгвэл таны биед хорт бодис ихэссэн болохыг хэлж өгөх шинж тэмдгүүдийг мэдэж авцгаая.

Өтгөн хаталттай нүүр тулна

Хоол хүнс идэхдээ бид үүнд агуулагдах химийн бодисууд: тухайлбал хадгалалтын бодис, өнгө оруулагч бодис, амт оруулагч зэргийг хамт идэж, биедээ нэвтрүүлдэг. Харин тэрхүү хорт бодисын хуримтлал нь  ходоодны өвдөлт, хоол боловсруулах системийн гажуудал, өтгөн хаталтыг өдөөж болох юм.

Органик хоол хүнс идэх, архины хэрэглээг хязгаарлах, их хэмжээний ус уух нь асуудлыг шийдвэрлэхэд тусална.

Толгой эргэх, дүүрнэ

Өглөө сайхан амраад сэрсэн ч, толгой тань дүүрч, эргээд хэцүү байвал энэ нь таны бие хорт бодисуудтай тэмцэлдэж байгаагийн илрэл юм. Яг л машиндаа чанар муутай тос хийсний дараа болдог явцтай ижил гэж ойлгож болно.

Маш их хөлөрч, таагүй үнэр биеэс ханхална

Өглөө шүршүүрт орж, хөлс дарагч түрхсэн байхад хүртэл хүмүүс таны хажуугаар зөрөхдөө хамраа чимхэж, таагүй царай гаргаж байна уу? Ямар ч арга хэрэглээд, биеэс ханхлах таагүй үнэрээс салж чадахгүй байвал, үүний бурууг хорт бодис руу чихэж болох юм. Хорт бодис нь биед нэвтрэн, шингэхдээ ийм тааламжгүй үнэр ялгаруулдаг байна.

Нойргүйднэ

Бие махбодид хорт бодис их хэмжээгээр хуримтлагдах нь кортизол дааврын түвшинг бууруулж, улмаар таны нойронд сөргөөр нөлөөлж эхэлнэ. Нойргүйдэл нь эрүүл мэндийн ноцтой асуудалд хүргэж болзошгүй тул унтахад улам бүр хэцүү болоод байвал биеэ хоргүйжүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй.

Амнаас таагүй үнэр гарна

Амны таагүй үнэр нь ихэвчлэн хоол боловсруулах асуудлын шинж тэмдэг болдог.  Хоол боловсруулах систем идсэн бүхнийг тань шингээх гэж тэмцэх явцад асуудал гарч, улмаар энэ нь амны таагүй үнэр болж, бидэнд мэдэгдэл хүргүүлдэг гэж ойлгож болно.

Хөлийн хумс өнгө үзэмжээ алдана

Таталцлын хуулийн дагуу хорт бодис биеийг дагаж доошилно. Доошилсоор, хөлийн хумсанд хүрч, тэндээ удаан хугацаанд оршин тогтноно. Үүний үр дүнд хөлийн мөөгөнцөр үүсч, хөлийн хумс өнгө үзэмжээ алдаж эхлэх аж.

Үс их хэмжээгээр унана

Ямар ч арга хэрэглэсэн үс уналтыг зогсоож чадахгүй байна уу? Гаднаас нь мянга тордоод нэмэргүй байвал, биеийн дотоод асуудал гэж ойлгох хэрэгтэй. Үс унах шалтгаануудын нэг нь биед хуримтлагдсан их хэмжээний хорт бодис байдаг. Иймд эхлээд биеэ хоргүйжүүлж, цэвэрлэх нь чухал юм.

Хэрхэн биеэ хоргүйжүүлж, цэвэрлэх вэ?

Хэрэв танд дээрх шинж тэмдгүүд илэрч, та биедээ хорт бодис хуримтлагдсан гэж бодож байгаа бол, өдөр тутмын амьдралдаа өөрчлөлт оруулж, биеэ хоргүйжүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй юм.

  • Их хэмжээний ус уу: Энэ нь хорт бодисыг гадагшлуулахад тусалдаг.
  • Хорт бодис нь элгийг хордуулдаг. Иймд элгээ эрүүл байлгахын тулд алтан товч цэцгийн цай ууж, хоолондоо яншуй, килантро зэрэг ургамлыг түлхүү оруулж өгөөрэй.
  • Иогийн дасгал хий: Энэ нь цусны эргэлтийг сайжруулж, хорт бодисоос ангижрахад тусална.
  • Орой хоол идсэний дараа шууд шүдээ угааж занш: Мөн хэлээ үрж угаахаа мартуузай.
  • Зөвхөн органик хоол хүнс хэрэглэ.
  • Байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж байгаарай.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!