Бар уу эсвэл Хонь уу? Таны нүд аль амьтныг илэрхийлж байна вэ?

Судлаачид амьтад болон хүмүүсийн нүдний хооронд ямар нэгэн холбоо байгааг олжээ. Үүгээр тухайн хүний араншин болоод сэтгэл зүйг судалсан байна. Таны нүд энд байна уу? Олоод хариугаа таарч байгаа эсэхийг шалгаарай.

1. Арслангийн нүд

Гүн давхраатай, том нүд. Ийм нүдтэй хүмүүс шударга бус байдлыг тэвчдэггүй. Шударга байдал тэдэнд маш чухал. Тэдний энэ үнэнч, шударга байдал эрх мэдэл бүхий албан тушаалд томилогдох нь бий.

2. Зааны нүд

Дөлгөөн харцтай, бодлогоширсон харц. Тэд маш тайван, тэсвэр тэвчээр сайтай. Мөн сүнслэг сайхан сэтгэлтэй байдаг.

3. Барын нүд

Бөөрөнхий, эргэлдсэн том нүд. Маш зоригтой, биеэ даасан зан чанартай. Мөн маш зөрүүд, ууртай байх нь бий. Заримдаа тэд бусадтай маш хүйтэн хөндий харьцаг.

4. Хонины нүд 

Жижиг, нарийхан нүд. Ялангуяа маш мэдрэмжтэй хүмүүс ийм нүдтэй байдаг. Тэд сэтгэлийн хөдлөл ихтэй, цайлган зан чанартай.

5. Морины нүд

Тод, дугираг, тайван харцтай нүд. Иймэрхүү нүдтэй хүмүүс ихэвчлэн эрх чөлөөг эрхэмлэдэг, дөлгөөхөн хүмүүс байдаг.

6. Чонын нүд

Нарийн, урт, шийдэмгий хартай нүд. Ийм нүдтэй хүмүүс бүхнээс илүүтэй хүндэтгэл, хүндлэлийг хүлээдэг. Тэд шударга, итгэлтэй, маш үнэнч хүмүүс юм.

7. Муурын нүд

Ойрхон зайтай, хурц нүд. Ийм нүдтэй хүмүүс сэтгэл хөдлөл ихтэй, хувирамтгай зан чанартай байдаг. Мөн өшөөрхөг бөгөөд хэн нэгний доромжлолыг хэзээ ч мартдаггүй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!