Хүүхдэдээ будагтай ундаа авч өгөхийн оронд гэртээ хамгийн сайныг бэлтгэж өгөөрэй. Мөн цагаан сараар хүүхдүүдэд өгөхөд ч тохиромжтой!

Би фэйсбүүк ухаж байгаад нэг зураг олж харсан юм. Түүн дээр цэцэг ургамалдаа ус өргдөг мөртлөө яагаад бяцхан үрсдээ гаазтай ундаа, будагтай жүүс өгдөг юм бэ гэсэн байсан. Тэрийг хараад би чинь нээрээ хүүхдэдээ дандаа жүүс өгдөг шүү дээ гэсэн бодол толгойд орж ирсэн юм. Мэдээж будагтай жүүс уух нь хүүхдийн өсөлт хөгжил болоод эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдаг. Тэглээ гээд хүүхдэдээ байнга ус өгөөд байх бас хэцүү. Тэгвэл хүүхдэдээ эрүүл амттай ундаа өгөхийн тулд бид үүнийг гэртээ бэлтгэх хэрэгтэй юм билээ. Одооноос би хүүхдэдээ үргэлж үүнийг өгч байгаа. Цагаан сараар ч бас хүүхдүүдэд энэ ундаагаа өгнө гэж бодож байгаа.

Орц:

  • Алим – 1.5 кг
  • Ус – 4 литр
  • Хатаасан цангис жимс – 100 гр
  • Үзэм – 100 гр
  • Нимбэг – 1 ширхэг
  • Элсэн чихэр – 300 гр
  • Шанцай буюу синнамон – 2-3 ширхэг (жижиг)

Хийх арга:

Алимаа угааж, үрийг нь аваад, нимгэн хэрчинэ. Усаа тогоонд хийж, дээр нь алимаа нэмж галаа асааж буцалгаарай. Үүн дээрээ хатаасан жимс, үзэм болон хэрчсэн нимбэгээ хийж буцалгана. Одоо элсэн чихрээ хийх бөгөөд сайтар уусгасны дараа шанцайгаа нэмээрэй. Ингээд жимсний компотоо хэсэг буцалгасны дараа гал дээрээс авч хөргөөрэй.

Хөргсөн жимсний компотоо аягалж хүүхдүүддээ өгөөрэй. Тун ч амтархан ууж иднэ гэдэгт итгэлтэй байна. Та өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!