Гурилын оронд байцаа ашиглаж хийж болох амтат хуушуурны жор

Бага байхаас л ээж байцаа сайн ид гэдэг байсан. Гэсэн ч амтгүй санагдаад огтхон ч иддэггүй байв. Харин сүүлд өөрөө ээж болоод ирсэн чинь хүүхдүүддээ байцаа идүүлэх гэж хичээх болсон. Тиймээс байцаагаар хийж болох амттай хоолнуудын жор судалж, эцэст нь яг тохирох хоолны жорыг мэдэж авсан юм. Хүүхдүүддээ үргэлж энэ хоолыг хийж өгдөг. Одоо тэд байцаанд тун ч дуртай шүү. Та бүхэндээ бас байцаатай ороомогны жороо хуваалцаж байна.

Орц:

  • Байцаа – 1 бөндгөр
  • Татсан мах – 500 гр
  • Сонгино – 1 ширхэг
  • Давс, хар перец – амталгаагаар
  • Гурил – 100 гр
  • Талхны үйрмэг – 100 гр
  • Өндөг – 3 ширхэг
  • Сүү

Байцааны толгойг авч, угааж цэвэрлээрэй. Үүнийгээ хатаагаад уутанд хийж хөлдөөгчинд байрлуулаад 3-4 цаг байлгаж хөлдөөнө.

Татсан маханд жижиглэсэн сонгино, амтлагчуудаа нэмээд сүү хийж базна.

Хөлдөөгчнөөс байцаагаа гаргаж гэсгээнэ. Навч бүрийг нь болгоомжтой салгаж тавиарай. 30-60 минут байлгаж гэсгээх хэрэгтэй.

Навчийг голоор нь нугалж тавиарай.

Үүн дотроо амталж базсан махаа хийж, байцааны үлдсэн тал хэсгээр таглана.

Гурил, өндөг, талхны үйрмэг зэргээ өөр өөр тавганд хийж тавьна. Өндгийг сайтар хутгаж дээр нь бага зэрэг давс хийж амтлаарай. Байцаатай ороомогоо эхлээд гуриланд дараа нь өндгөнд эцэст нь талхны үйрмэгт өнхрүүлж бэлтгэнэ.

Ургамлын тосоор хайруулын тавганд хийж халаана. Тосоо халмагц бэлтгэсэн ороомогоо хийж хоёр талаар нь шараарай. Дунд хэмийн гал дээр 3 минут орчим шарна. Хайруулын тавгаа таглаж жигнэж болгоорой.

Бэлэн болсон ороомогоо төрөл бүрийн соустай хольж идэж болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!