Хэт ажиллаад ядарч сульдаад хэцүү байна уу? Тэгвэл энэнд хөлөө дүрээд хэсэг суучих. Хамаг ядаргаа чинь тайлагдана!

Заримдаа бид ажилдаа хэт улайраад өөрийгөө умартсан байдаг шүү дээ. Үүнээс болж ядаргаанд орж, ажлын бүтээмж буурдаг. Энэ үед та ямар арга хэмжээ авдаг вэ? Ихэнх хүмүүс зүгээр л сайхан унтахыг хүсдэг байх. Гэхдээ унтлаа гээд таны ядаргаа тайлагдаж, биеэс тань хорт бодисууд гадагшлахгүй шүү дээ. Тиймээс бид та бүхэндээ нэгэн аргыг сонирхуулж байна. Энэ арга таны алжаал ядаргааг тайлж, биеэс бүх хорт бодисыг гадагшлуулаад зогсохгүй эрч хүч бэлэглэж, дархлааг сэргээнэ.

Та ядаргаагаа тайлж, биеэсээ хорт бодис гадагшлуулж эрүүлжихийн тулд хөлөө усанд дүрж суух шаардлагатай. Гэхдээ энгийн нэг ус биш. Энэ нь орц найрлагатай ус байх болно.

Орц:

  • Гаатай эфирийн тос (essential oil)
  • Далайн давс
  • Гаатай цай
  • Оливын тос
  • Нимбэгний шүүс
  • Халуун ус

Бэлтгэх арга:

Бүх орцоо халуун усандаа хийж найруулаарай. Үүндээ хөлөө дүрж, 15 минут сууна. Дараа нь цэвэр усанд хөлөө угааж, уушгин чулуугаар үрж, үхэжсэн арьсыг гуужуулах хэрэгтэй.

Хүний хөлөнд бүх дотор эрхтнүүдийн цэгүүд байдаг гэдгийг та ч бас мэдэх байх. Тийм ч учраас хөлөө усанд дүрж суух, цаашлаад иллэг хийх нь эрүүл мэндэд тун ч сайн нөлөөтэй байдаг аж. Иймд та эргэлзэх хэрэггүй тус аргыг хэрэглэж үзээрэй. Цаанаасаа л эрч хүчээр дүүрч, бие хөнгөрөөд сайхан болно шүү.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!