Ямар ч цаг үед загварлагт тооцогдох хувцаслалтын 10 тренд

Техник технологи, цаг хугацаа хурдацтай өнгөрч буй өнөө үед загварын чиг хандлага ч мөн хувьсан өөрчлөгдсөөр байна. Гэвч аль ч цаг үед загварлаг байдлаа үл алдах зарим төрлийн хувцас байдаг бөгөөд өдөр тутмын өнгө төрхөө бүрдүүлэхэд цаг хугацаа, мөнгө санхүүгээ хэмнэх гайхалтай арга болдог. Иймд дэгжин охид бүсгүйчүүддээ зориулан олон жилийн турш моодноос гараагүй 10 төрлийн хувцаслалтыг танилцуулж байна.

  1. Цагаан цамц

20-р зуун хүртэл зөвхөн чинээлэг эрчүүд цагаан цамц өмсдөг байсан бол 1920-иод оноос эхлэн дизайнерууд загварын хувьсал хийж, банзалыг өмдөөр корсетыг цагаан цамцаар сольсон юм.

Түүнчлэн 1953 оны “Niagara” кинонд тоглосон Мэрилин Монро сонгодог загварын цагаан цамцаар түлхүү гоёдог байсан бол орчин үед Викториа Бекхэм уг техникийг ихэвчлэн ашигладаг нь энгийн бөгөөд дэгжин байдлыг бий болгодог.

  1. Зуны өсгийт

Эхэндээ энэ төрлийн өсгийт нь эд баялаг өндөр байр суурийг илэрхийлдэг байсан бол яваандаа эмэгтэйчүүдийн салшгүй гоёл болж маш олон төрлийн өнгө, загвар нэмэгдэн өнөөг хүрчээ.

Мөн 1952 онд нээлтээ хийсэн “Love is better than ever” киноны жүжигчин Элизабет Тейлорын жишээнээс авч үзвэл тухайн үеийн бүсгүйчүүд хөлийнхөө гоолиг байдлыг онцлохын тулд өсгийт өмсдөг байв. Түүнчлэн цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өсгий нь нарийн өндөр болж, загварын чиг хандлагаа алдалгүй байсаар байна.

  1. Судалтай цамц

1917 онд Коко Шанель далайчдаас гаралтай судалтай цамцыг дэгжин загвар болгон хувиргасан нь энэ цаг үе хүртэл моодноос гараагүй ба Брижит Бардот, Одри Хепберн, Пабло Пикассо, Кэйт Миддлтон зэрэг алдартнуудаас уг жишээг харж болно.

  1. Сувдан зүүлт

Сувд нь бүх цаг үед бүсгүйчүүдийн салшгүй гоёл хэвээр байгаа бөгөөд Коко Шанелийн хувьд загварлаг эмэгтэйчүүдэд сувдан зүүлт заавал байх ёстой хэмээн үздэг байжээ. Тиймдээ ч дур булаам Грейс Келли, жүжигчин байхдаа ч, Монакогийн гүнж болсон үедээ ч энэ төрлийн зүүлтээс холдоогүй бол хамгийн сүүлийн үеийн жишээ нь Блейк Лайвли 2015 онд цээж ил гарсан даашинз дээр цагаан сувдыг хослуулан зүүсэн байв.

  1. Хоолойтой цамц

1950иад онд хоолойтой цамц нь яруу найрагчид болон жааз хөгжимчдийн хувцасны шүүгээнд тод харагддаг байсан ба яваандаа хүйтэн цаг агаарт тохирч, өмд банзал гээд юутай ч төгс зохицдогоороо олны дунд алдартай болжээ. Тиймдээ ч Рита, Хейвертоос Зендаяа хүртэлх цөөнгүй алдартнууд хоолойтой цамц трендээс хасагдаагүйг дахин дахин нотолсоор байна.

  1. Богино хар даашинз

“Breakfast at Tiffany” киноны гол дүрийн жүжигчин Одри Хепберн богино хар даашинзтай үзэгдсэнээр уг хувцас бүсгүйчүүд дунд эрчээ авч, нэгэн цагт Vogue сэтгүүлд “Сайхан эмэгтэйчүүдийн дүрэмт хувцас” хэмээн нэрлэгдэж байжээ.

Одоо үед богино хар даашинз нь өдөр тутмын уулзалт, олон нийтийн арга хэмжээ гээд хаана ч тохиромжтой бөгөөд жүжигчин Женнифер Энистон, 2019 онд “Mysterious Murder” киноны нээлтийн үеэр уг даашинзаар гангарчээ.

  1. Тренч цув

Загварын ертөнцөд хамгийн удаан байр сууриа хадгалж буй загваруудын нэг бол яалт ч үгүй тренч цув юм. Тухайлбал, 1958 онд София Лорен “The Key” кинонд ийм цувтай гарч ирсэн бөгөөд өдгөө орчин үеийн жүжигчид уг чиг хандлагыг өдөр тутмын загвартаа олон өнгө төрхтэйгөөр ашигласаар байгааг Натали Портманы жишээнээс харж болно.

  1. Хар хослол

1966 онд Францын загвар зохион бүтээгч Ив Сен Лоран хар хослол тэргүүтэй загварын цуглуулгаа  олон нийтэд танилцуулсан нь 21-р зуунд хүртэл эмэгтэйчүүдийн загварлаг гангараа болж буйг Энн Хэтуэй улаан хивсний ёслолд хар хослолтой гарч ирснээс харах боломжтой.

  1. Жинс

Эрэгтэйчүүдийн ажлын хувцаснаас эхлээд гоолиг загвар өмсөгчдийн сонголт болж чадсан жинсэн өмдийг анх Levi’s брэнд 1873 онд загварын өөр чиг хандлагаар гаргаж ирсэн ба соёлын өөрчлөлт, тэр дундаа жендерийн тэгш байдлын төлөөх тэмцлийг хүртэл харуулж өгсөн юм.

Түүнчлэн Жейн Фонда бол өнгөрсөн зууны кино урлагийн гол төлөөлөгчдийн нэг бөгөөд зөвхөн дэлгэц дээр төдийгүй өдөр тутмын амьдралдаа жинс өмсдөг байсан нь хүмүүсийн үзэл бодол өөрчлөгдөхөд багагүй нөлөөлжээ.

  1. Урт банзал

Урт банзлыг хамгийн анх 1908 онд хатагтай Эдит Огилби Берг онгоцонд зорчихдоо хормой нь сөхөгдөхвий гэхээс сэргийлж, шилбэ хэсгээрээ даашинзныхаа хормойг уяснаас үүдэн гарсан загвар хэмээн ам дамжин ярьсаар иржээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!