Таалагдсан бүсгүйгээ өөрийн болгох шалгарсан 10 арга. Энэ аргуудаас зугтаж чадсан эмэгтэй гэж үгүй!

Эмэгтэй хүн бүр эрх танхил, эмзэгхэн хэрнээ гэнэн цайлган, цагаахан сэтгэлтэй байдаг билээ. Тэр ч үүднээсээ аливаа зүйлд амархан баярлаж, гомдох нь бий. Эрчүүд биднийг хэмжээлшгүй их хайраар хайрлаж, халамжилж, эр нөхөр, үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй тэдний зориг, тэсвэр тэвчээр, сэтгэлийн хатыг юутай ч зүйрлэшгүй билээ.

Тиймээс хайртай бүсгүйгээ баярлуулж, сэтгэлийг нь догдлуулж, уярааж байх нь эрчүүд бидний үүрэг, түүндээ хэр их хайртай гэдгийг баталгаа гэлтэй. Бидний бэлтгэсэн дараах мэдээллээс та хайртай бүсгүйгээ хэрхэн уярааж, догдлуулах тухай мэдэж аваарай.

10. Шидэт 3 үгийг хэлэх

“Би чамд хайртай” гэх 3 гурван үг ямар их хүчтэй болохыг та надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа биз ээ? Хэдийгээр зүгээр нэг үг сонсохоос илүүтэй үйлдэл юу юунаас эрхэм чухал байдаг хэдий ч, цагийг нь олж хэлсэн үгс ч гэсэн зарим үед түүнээс дутахгүй үнэ цэнэтэй байх нь бий.

Тэр тусмаа эмзэг зөөлөн сэтгэлтэй, эрх танхилхан охид, бүсгүйчүүд маань энэхүү шидэт 3 үгийг сонсох маш их дуртай байдаг гэнэ. Тиймээс та түүнийг уяраахыг хүсч байвал “Би чамд хайртай” гэж хэлж байгаарай. Үгэнд харам байх шиг муухай зүйл гэж байдаггүй юм шүү, залуус минь.

9. Санаачлагтай байх

Юу хиймээр байна? Хаашаа очмоор байна? Яав л сэтгэл санаа чинь дээрдэх вэ? гэх мэтчилэн түүнээс болж өгвөл янз бүрийн асуултууд битгий асуугаарай. Учир нь тэд төрөлхийн эр хүний санаачлагыг хүлээж байдаг хүмүүс учраас та тэднээс асуулгүй санаачлагыг гартаа авах хэрэгтэй юмсанж. Юу хиймээр байна, гэж асуухын оронд хоёулаа ийм зүйл хийе гэж хэлбэл, хаашаа очмоор байна гэлгүй, хоёулаа тэр газар руу хамтдаа явъя гэж хэлбэл түүнд маш их таалагдах болно.

8. Түүнтэй ярилцах

Эмэгтэй хүн бүрийн хайртаасаа хүсдэг цөөн хэдхэн зүйлсийн нэг бол өөрийг нь ойлгож, сайн сонсож, чин сэтгэлээсээ ярилцдаг байгаасаа гэх хүсэл байдгийг та мэдэх үү? Тиймээс тэдэнтэй ярилцаж, хүсэл сонирхлыг нь сонсож, сэтгэлээсээ зааж, зөвлөж өгөх нь таны бүсгүйд тааламжтай санагддаг байна.

Тэд төрөлхийн цэцэгийн дэлбээ шиг эмзэг, ариухан хүмүүс шүү дээ. Төдий чинээ аливаа зүйлд амархан гомдож, туних нь бий. Тэр үед нь хажууд нь хамт байж, сэтгэл санаагаар дэмжих нь ямар ч эмэгтэйд халуун дулаан хайрыг мэдрүүлдэг байна.

7. Хайрын захиа бичих

Хайртай бүсгүйдээ сэтгэлийн гүн дэх үгсээ ил захидлаар дамжуулан илэрхийлэх шиг үнэ цэнэтэй хэрнээ түүний сэтгэлийг догдлуулах бэлэг гэж өөр байхгүй гэлтэй. Сэтгэлээс гарсан үг сэтгэлд хүрдэг гэдэгчилэн түүний талаар бичсэн гэгээлэг, сайхан үг бүр тань түүнийг ямар их догдлуулна гэж санана. Тиймээс яг одоо үзгээ авч, хайртдаа зориулан захидал бичээрэй. Түүнээс гадна хайртай хүнээ гомдоосон бол захидлаар дамжуулан уучлалт гуйх нь хамгийн шилдэг арга гэнэ шүү.

6. Мэндчилгээ дэвшүүлэх

Анх уулзсан өдөр, үерхэж эхэлсэн өдөр гээд та хоёртой холбоотой тэмдэглэлт өдрүүд зөндөө л байдаг биздээ? Тэгвэл тэдгээр өдрүүддээ түүн рүү заавал мэндчилгээ дэвшүүлж, баярын мэнд хүргэж байгаарай. Ингэх бүрийд хайртай бүсгүй тань маш ихээр баярлаж, догдлох бөгөөд тантай уулзах цагийг тэсч ядаан хүлээх болно.

5. Авсаархан хэрнээ гоёмсог бэлэг бэлэглэх

Бэлгэнд дургүй хүн гэж хаана байх билээ. Тэр тусмаа авсаархан хэрнээ ганган чамин зүйлд эмэгтэйчүүд маань дуртай байдаг шүү дээ. Энэ нь тэдний гоёл чимэглэлд шуналтайнх биш бөгөөд тэд төрөлхийн цэцэгс мэт анхилуун, тансаг үнэртэйн дээр гоо сайхан харагдаж, ертөнцийг чимэх ёстой гэж үзэн бурхны бичсэн хувь тавилантай холбоотой юм.

Тийм ч учраас та зүрх сэтгэлийг тань булаасан хайртдаа гоёмсог бэлэг бэлэглэж, сэтгэлийг нь догдлуулаарай. Магадгүй та хоёрын хувьд ойрд бага зэрэг үл ойлголцож, асуудалтай байгаа бол түүнд бэлэг өгөх нь харилцаагаа сэргээх, асуудлыг шийдэж болох гайхалтай арга ч байж болох юм.

4. Романтик оройн зоог барих

Романтик оройг хүсдэггүй эмэгтэй хүн гэж энэ хорвоо дээр бараг байхгүй болов уу. Зөвхөн та хоёрын орой байх ёстой мэт сэтгэгдлийг түүнд төрүүлэхүйц гоёмсог ширээ засч, лааны гэрэлд амттай хоол идэж, дарс шимэнгээ түүндээ ямар их хайртай болохоо заавал хэлээрэй. Мөн түүнд гэнэтийн сюрприз барихаар төлөвлөж байгаа бол яг одоо цаг нь гэдгийг бүү мартаарай.

3. Сайхан зүйлсийг ярих

Үнэн гэдэг нь 100% батлагдаагүй хэдий ч, өнөөдрийг хүртэл хүмүүсийн дунд эмэгтэй хүн чихээрээ дурладаг гэх яриа байсаар ирсэн билээ. Тэд гоё, сайхан үгсийг сонсох дуртай бөгөөд энэ нь магадгүй тэдний ариухан, цагаахан сэтгэлтэй байдагтай нь холбоотой байж ч болох юм. Ер нь бодоод байхад ямар ч хүн муу муухай зүйл сонсохыг хүсэхгүй шүү дээ. Тэгэхээр та хайртдаа үргэлж гэгээлэг, сайхан үгсийг хэлж, нүүрэнд нь тодрох гайхалтай инээмсэглэлийг харж, түүндээ ахин дахин шинээр дурлахыг зөвлөж байна.

2. Өвдөг дээрээ бүү сөгд

Та магадгүй гайхаж байж болох юм. Гэвч би энэ үгийг амьдралд тохиолдох саад бэрхшээл, багахаан хэмжээний шалгуурын өмнө бууж өгч, бүү өвдөг сөхрөөрэй гэсэн санаагаар хэлж байгаа юм. Харин таны бодож байгаа зүйл мэдээж хэрэг байх ёстой зүйл шүү дээ.

Эр хүн зөвхөн хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавих үедээ өвдөг сөхөрч болохоос биш, өөр нөхцөлд өвдөг сөхөрч хэрхэвч болохгүй. Учир нь та ирээдүйд эхнэр хүүхэд, гэр бүл, амьдралаа авч явах ёстой, үүрэг хариуцлага ихтэй хүн шүү дээ. Таны амьдралын төлөөх энэ их хичээл, зүтгэлийг хараад хайрт тань юу юунаас илүүтэй баярлах нь гарцаагүй юм.

1. Түүнийг бүү гомдоо

Эмзэгхэн, гэнэн цайлган охид, бүсгүйчүүдийг бүү гомдоож байгаарай. Өөртөө итгэлтэй, харц дээгүүр, бардам алхсан сайхан бүсгүй байхад нь өөрийн болгож авчихаад, амьдралд тохиох цөөн хэдэн шалгуурт бүдэрч, түүний сэтгэлийг битгий шархлуулаарай.

Эмэгтэй хүнийг хайрлах тусам улам өнгө орж, урьд өмнөхөөсөө ч илүү гоо үзэсгэлэнтэй болдог гэж ярьдаг шүү дээ. Тиймээс түүнийг хайрлаж, алхам бүртээ баярлуулж, сэтгэлийг нь хөдөлгөж, догдлуулж, уярааж байгаарай. Хариуд нь тэд танд хэнд ч өгөөгүй тэр их хайраа зориулж, амжилтанд хүрэхэд тань хэнээс ч илүүтэй туслах болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!