Гэрийн эзэгтэйн ажлыг хөнгөвчлөх ухаалаг санаанууд: Та үүнийг найзууддаа хуваалцана гэдэгт эргэлзэхгүй байна!

Гэрийн эзэгтэйн ажил бол энэ хорвоогийн хамгийн хүнд ажил гэдэгтэй нэг их олон хүн маргахгүй болов уу. Учир нь тэдэнд амралт, чөлөөт цаг маш бага гардаг. Өдөр шөнийн 24 цагийн турш алаг үрс, халамжит ханийнхаа төлөө зүтгэдэг. Харин та дараах хэдэн зүйлийг хийгээд сурчихвал, хийх ажлаа илүү хөнгөвчилж, өөртөө багагүй цаг хугацааг гаргах болно шүү дээ.

1. Яншуй, жууцай гэх мэт амархан муудаж, хатдаг ногоог таглаатай саванд дотор нь цаасан алчуур хийгээд хадгалвал, илүү удаан хугацаанд шинэ хэвээр нь хадгалж болдог.

2. Ууж дууссан ундаа, усны савныхаа орой хэсгийг цэвэрхэн зүсэж аваад хадгалаарай. Учир нь энэ таглааг маш олон зүйлд ашиглаж болно. Жишээ нь ууттай будаа, элсэн чихэр гэх мэт зүйлсийн орой хэсэгт углаж, таглавал хэрэглэхэд илүү хялбар байх болно.

3. Мөсний саванд нэг удаагийн хэрэглээний ургамлын тос, дээр нь ногоон сонгиныг хэрчиж хийгээд хөлдөөчихвөл, хоол хийхэд илүү амархан байхаас гадна амархан мууддаг ногоон сонгиныг илүү удаан хадгалж чадна.

4. Сонгиныг сараалжин уутанд хийгээд, харанхуй сэрүүн газар хадгалвал, илүү удаан хадгалж болохоос гадна, амт нь аагтай хэвээрээ байх болно.

5. Шүршдэг саванд, ургамлын тос хийвэл ямарваа хоолыг хийхэд маш бага тос орохоос гадна, хоолны бүхий л хэсэгт жигд хүрэх болно.

6. Цэцэгт байцааг үрэгчинд хийж үрээд, хоол хийхдээ хуурч хэрэглэвэл илүү амттайгаас гадна, бүх хэсэг нь жигд болдог.

7. Өндөгний шарыг гадна талд нь гаргахыг хүсвэл түүхий өндгийг шилэн тирконд хийгээд сайтар эргүүлэх хэрэгтэй. Энэ маягаар 10 минут орчим хугацаанд эргүүлэх ёстой. Ингээд энэ маягаар жигнэгчинд хийж болгоорой. Хүүхдүүд ч илүү амтархан идэх болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!