Санамсаргүйгээр хүүхдэдээ аюул учруулж байдаг эцэг эхчүүдийн өдөр тутамдаа хийдэг 10 зүйл

Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг хэцүү ч амьдралыг бүхэлд нь адал явдалаар дүүрэн, аз жаргалтай болгодог. Бидний хүрээлэн буй орчин хэрэглэж буй зүйлс бидний бяцхан үрсэд аюул учруулж болзошгүй нөхцөл байдлуудаар дүүрэн байдаг бөгөөд бид өөрсдөө ч мэдэлгүй аюулд оруулж байж мэднэ. Тэдэнд гар утас өгч саатуулах , жимсний шүүс уулгах зэрэг нь өнгөц харахад гэмгүй мэт боловч тэдэнд асар их хор хөнөөл учруулж болзошгүй зүйлүүд юм.

Бид та бүхэнд өдөр тутамдаа хийдэг зүйлс бидний хүүхдэд хичнээн их хор нөлөөтэй болох талаарх мэдээллүүдийг хүргэж байна

1. Хүүхдэдээ хөлд оруулагч ашиглах

Магадгүй та хүүхдээ алхаж сурахад нь туслахын тулд ийм төрлийн тэрэг худалдаж авахаар шийдсэн байх. Гэсэн хэдий ч судлаачдын дүгнэж байгаагаар энэхүү тэрэг нь хүүхдийн өөрөө алхаж сурах хугацааг улам уртасгадаг ба улмаар хүүхэд унаж бэртэх ч аюултай юм. Хүүхдийг алхаж сургах хамгийн сайн арга бол эцэг эх нь өөрсдөө хөтлөн алхуулах юм.

2. Хүүхдэдээ гар утасаа бүү хэрэглүүлээрэй

Насанд хүрсэн хүмүүсийн ихэнх нь хүүхдэдээ гар утасаа өгч саатуулдаг. Магадгүй энэ нь тэднийг хэсэг зуур чимээгүй суулгах хамгийн хялбар арга юм. Гэсэн хэдий ч гар утас нь тодорхой хэмжээний муу цацраг туяа ялгаруулдаг гэдгийг мэдэх нь чухал бөгөөд үүнд өртөх нь зарим хүүхдэдд өвчин тусах магадлалыг нэмэгдүүлдэг. Нэмж хэлэхэд хүүхдүүд гар утасны хортой туяанд өртөх нь мэдрэлийн эмгэг, донтолт, зан авирын асуудалтай болгодог гэсэн судалгаа бий.

Хүүхдэдээ утсаа өгөхийн оронд тоглоом авч өгөх эсвэл оюуны хөгжилд нь нөлөөлөхүйц зүйл авч өгөх хэрэгтэй юм.

3. Жимсний шүүс өгч болохгүй

Магадгүй та хүүхдэдээ жимсний шүүс өгдөг байх. Таны хүүхэд ч маш дуртай уудаг нь ойлгомжтой. Эрүүл хүнс өгч байгаа мэт санагдаж болох ч энэ нь тийм биш юм. Жимсний шүүс нь витамин, эрдэс бодисын сайн эх үүсвэр боловч их хэмжээний элсэн чихэр агуулдаг тул шүдний цоорол үүсгэх аюултай.

Хэрэв та хүүхдэдээ шим тэжээллэг зүйлсийг хэрэглүүлэхийг хүсч байвал хүнсний ногоо жимс жимсгэнэ өгөөрэй.

4. Хэт дулаан хувцас өмсүүлж болохгүй

Хүүхдийг тохирсон температурт байлгах нь маш чухал зүйл юм. Заримдаа бид хүүхдүүдээ дулаан байлгахын тулд хэт зузаан хувцасладаг. Зузаан хувцаслах нь нь биеийн температурыг хэт нэмэгдүүлж, тууралт үүсгэн, биеийн эсэргүүцлийг сулруулах эрсдэлтэй байдаг гэдгийг анхаараарай.

5. Машинд тоглоом авч явах

Зарим хүүхдүүд машинд удаан явах нь маш уйтгартай, залхмаар байдаг. Ийм үед зарим эцэг эхчүүд хүүхдээ саатуулахын тулд тоглоом авч явдаг. Ингэх нь хүүхдүүдэд сайн хэдий ч таны анхаарлыг саринуулж улмаар осолд хүргэх аюултай.

6. Хүүхдийн орны урд дэр тавих

Та хүүхдийнхээ өрөөг тохижуулж байхдаа олон төрлийн зүйлсээр чимэхийг хүсдэг байх. Өнөө үед хүүхдийнхээ орыг олон төрлийн дэрээр чимэглэж тавих нь элбэг болсон. Дэр болон олон хөнжил зэргийг олноор тавих нь хүүхдийг чөлөөтэй амьсгалахад саад болж улмаар уцаартай болгодог байна.

7. Ванны суудал ашиглах

Ихэнх нялх хүүхдүүд усанд орох үедээ маш жаргалтай байдаг. Эцэг эхчүүд хүүхдээ усанд оруулахдаа ванны суудал ашиглах нь элбэг байдаг бөгөөд ийм суудал дээр суусан хүүхдүүдэд тухтай байдаг тул олон цагаар ч суусан болдог. Энэ үед хүүхдээсээ хараа хяналтаа огт салгаж болохгүй юм. Учир нь таны анхаарал бага зэрэг суларсан үед хүүхдүүд усанд осолдох аюултай. Ийм ванны суудал ашиглаж байгаа үед хүүхдийнхээ дэргэдээс алхам ч холдож болохгүй гэдгийг санаарай.

8. Шүдний зүүлт

Шүдний зүүлт нь эцэг эхчүүдийн дунд улам бүр түгээмэл болж байна. Үүнийг нялх хүүхдийг шүдээ хавирах үед өвдөлтийг намдаахад ашигладаг. Гэсэн хэдий ч зарим мэргэжилтнүүд ийм төрлийн үнэт эдлэлийг хүүхдэд хэрэглэх аюулын талаар анхааруулж байна. Хэрэв шүдний зүүлт хагарвал хүүхэд залгиж, хахах эсвэл ам, буйл нь зүсэгдэх аюултай.

9. Хамт хоол хийх

Статистикийн мэдээгээр гэрт гарсан хүүхдийн ослын хамгийн ноцтой нь гал тогооны өрөөнд тохиолддог байна. Гал тогооны өрөө нь эцэг эхчүүдийн маш их цаг зарцуулдаг газар бөгөөд үүнээс гадна хүүхдүүдийн сонирхлыг татах зүйлсээр дүүрэн байдаг. Хүүхдүүдтэйгээ хамт хоол хийх нь зөв ч ослоос зайлсхийхийн тулд бүх урьдчилан сэргийлэх арга хэмжээг дагаж мөрдөх нь чухал юм.

10. Ширээ болон орон дээр ганцааранг нь үлдээх

Бага насны хүүхдүүд хөдөлгөөн хийх чадвар бүрэн хөгжөөгүй байдаг учир орон дээр эсвэл хувцас солих ширээн дээр хэсэгхэн хором үлдээх нь аюулгүй гэж эцэг эхчүүд боддог. Гэсэн хэдий ч энэ нь тийм биш юм. Тэд бие даан хөдөлж чадахгүй ч өнхөрч унах, улмаар гэмтэл авч болзошгүй хөдөлгөөнийг хийсээр байдаг. Тиймээс мэргэжилтнүүд хүүхдээ хэзээ ч ганцааранг нь, хараа хяналтгүй орхихгүй байхыг зөвлөж байна.

Та эдгээр зөвлөгөөнүүдийн талаар сонсож байсан уу?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!