Дасгал хийхгүйгээр нарийхан бэлхүүстэй болох шалгарсан 5 арга

Гоолиг сайхан бэлхүүс эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл гэхэд хилсдэхгүй. Гэхдээ та яаж, хэрхэн, түргэн хугацаанд бэлхүүсээ нарийхан гоолиг болгох вэ гэдгийг мэдэх үү? Бидний танд дуулгах аргууд нь заавал фитнес төв зорих шаардлагагүйгээр гэртээ хийх боломжтой гэдгээрээ онцлог бөгөөд бэлхүүсээр турах цогц алхмуудыг хүргэж байна. Ингээд бэлхүүсээр турах шалгарсан аргуудтай танилцъя.

1. Эмэгтэйчүүдийн ихэнх нь хэвлий хэсгээрээ таргалалттай байдаг. Та сарын дотор бэлхүүсээрээ гайхалтай турах боломжтой. Ингэхийн тулд та эхний ээлжинд гэдсэнд хуримтлагдсан бүхнээ гаргаж, ус сайн уух хэрэгтэй. Үр дүнд нь таны бэлхүүс хэдэн см-ээр багасах төдийгүй арьс гэрэлтэж, ходоодны үйл ажиллагаа сэргэнэ.

2. Тураах эм, наалт ямар ч үр дүнгүй. Тиймээс та эдгээр бүтээгдэхүүнийг худалдан авах хэрэггүй. Дасгал хийхийг хүсэхгүй байгаа бол орой 18.00 цагаас хойш дандаа эрүүл хүнсээр хооллоорой. Мөн гадуур гарахдаа хэвлий хэсгээ барьсан хувцас өмс. Хэсэгхэн хугацааны дараа та үр дүнг нь харна.

3. Хүйтэн ус уухад өтгөн сайн гадагшилдаг. Мөн хүйтэн усаар гэдсээ арчихад гэдэсний булчин чангардаг байна.

4. Хамраараа гүнзгий амьсгаа авч, гэдсээ агаараар дүүргээд амаараа гаргах дасгалыг өглөө болон өдрийн цайныхаа цагаар хийж заншаарай. Энэхүү дасгал хоолны дуршлыг бууруулдаг болохыг эрдэмтэд хэдийнэ баталсан. Та нэг хийхдээ 10-15 удаа хийхэд хангалттай.

5. Алхахдаа доошоо харж явдаг хүний гэдэс унжсан байдаг. Тиймээс та мөрөө цэх болгоод гэдсээ татаж байгаарай. Мөр цэх байхад гэдэсний булчин өөрийн эрхгүй чангардаг байна. Хэдий энэ арга тураахгүй ч таны өөг гайхалтай далдлах болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!