Дэлгүүрээс үнэтэй бяслаг авах хэрэггүй. Харин үүнийг гэртээ хийж идээрэй!

Сүүлийн үед гэрийн эзэгтэй нар маань үнэтэй бяслаг худалдан авч, үр хүүхдэдээ пицца хийж өгөх нь ихэссэн. Харин одооноос та бяслагаа ч өөрөө хийж, илүү их мөнгө хэмнэж болох нь ээ. Тус арга нь хайлдаг сыр буюу бяслагийг хамгийн амар хялбараар хийхийг зааж өгнө. Ингээд хамтдаа бяслаг хийж сурцгаая.

Орц:

  • Сүү – 1 литр
  • Давс – 1 халбага
  • Сүүн крем – 200-300 гр
  • Өндөг – 3 ширхэг

Хийх арга: Сүүгээ тогоондоо хийж буцалгаарай. Энэ хооронд сүүн кремээ давс, өндөгтэй хольж сайтар хутгана. Буцалж байгаа сүүндээ сүүн крем, өндөгний холимогоо хийж, ахин 5 минут буцалгаарай. Ингээд буцалсан бяслагаа шүүлтүүр эсвэл марланд хийж, шингэнээс нь салгаж хуурай болгох хэрэгтэй.

Хэдэн цаг хөргөсний дараа таны бяслаг бэлэн болох юм. Бага зэрэг турмерик буюу куркума орцондоо нэмж хийвэл, бяслаг шаргал өнгөтэй болно. Хэрэв та бяслагаа кинон дээр гардаг шиг дундаа нүхтэй болгохыг хүсвэл, бага зэрэг хүнсний сода хийгээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!