Хүүгийн минь хамгийн идэх дуртай хиамтай боорцог. Та ч бас гэрийнхэндээ хийж өгөөрэй!

Би хүүхдүүддээ хамгийн шим тэжээлтэй хоол хүнс өгөхийг хичээдэг. Үнэндээ шим тэжээлтэй хоол өгөх гэж үргэлж хичээж, амттай зүйлсээс хэт холдуулсан байна лээ. Харин энэхүү амттай хиамтай боов хийх аргыг сурсан минь аз болсон шүү. Хүүхдүүд үүнд тун ч дуртай. Бас хийхэд ч хялбар учир би заримдаа хүүхдүүддээ хийж өгдөг. Мэдээж хиамыг шарж жигнэж идэх төдийлөн биед сайн биш ч гэлээ, хааяа нэг идэж байхад гэмгүй шүү дээ.

Орц:

  • Гурил
  • Хиам
  • Сийр

Гурилаа зуурахдаа, нэг халбага давс, 3 ширхэг өндөг, эсгэгч болон бүлээн сүүг гуриландаа хийж зуурна. Үүнийгээ 30 минут амраах хэрэгтэй.

Гурилаа амарч байх хооронд хиамаа зурагт үзүүлсэнтэй адил нимгэвтэр хэрчих бол сийрээ дугуйлж авна. Ингээд гурилаа элдэж, дээр нь хиам болон сийрээ өрж тавиад, өөр нэг элдсэн гурилаараа бүтээгээрэй.

Үүнийгээ жижиг аяга ашиглаж дугуйлж авах хэрэгтэй. Дугуйлсан гурилныхаа дээд хэсгийг хутгаар нимгэн зүсээрэй.

Ингээд бэлдсэн хоолоо 180 хэмд 20-25 минут жигнэхэд хангалттай юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!