Үүнийг найруулж уугаад хорт хавдраас сэргийлж, элгээ цэвэрлээрэй!

“Алтан сүү” хэмээх нэр аваад буй нэг төрлийн гайхамшигт ундааг хэрхэн бэлтгэх аргыг та бүхэндээ зориулан бэлтгэлээ. Энэ ундаа нь амт чанар сайтай бөгөөд хамгийн гол нь эрүүл мэндэд маш тустай гэдгээрээ алдартай. Ялангуяа орой унтахынхаа өмнө нэг аягыг уух нь илүү тохиромжтой гэнэ шүү. Ундааны гол орц нь куркума /turmeric/ бөгөөд энэ нь хавдар, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж, антиоксидантын үүрэг гүйцэтгэж, 150 гаруй төрлийн өвчнийг анагаадаг шидэт бодис болох полифенолыг агуулдаг юм. Түүнчлэн куркумаг хар перецтэй холин ашиг тусыг нь нэмэгдүүлж болдог. 

“Алтан сүү”-ний давуу талууд:

  • Үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ, антиоксидант, ариутгагчийн үүрэг гүйцэтгэнэ, өвдөлт намдаах эм болно
  • Дархлааны системийг бэхжүүлнэ
  • Хавдрын эсрэг үйлчилгээтэй
  • Хлостерины түвшинг барихад тусалдаг
  • Хоол боловсруулалтыг дэмждэг
  • Элгийг хоргүйжүүлнэ
  • Бодисын солилцоог зохицуулж, жингээ барихад тусална
  • Цусны даралт бууруулна
  • Тархины үйл ажиллагаа болон санах ойг нэмэгдүүлнэ
  • Арьсны янз бүрийн нөхцөл байдлыг зохицуулна
  • Мэдрэлийн эмгэгүүдээс сэргийлнэ
  • Триглецеридийг бууруулна

Найрлага:

  • Нэг стакан бүйлсний сүү /Кокосын сүү, маалингын сүү болон үнээний сүү байж болно. Гэхдээ зөвхөн байгалийн гаралтай цэвэр сүү байх шаардлагатай/
  • Нэг цайны халбага кокосын тос
  • Нэг цайны халбагын 1/4 хэмжээтэй куркума эсвэл куркумагийн сүмс
  • Зөгийн бал – амталгаагаар

Бэлтгэх арга:

  • Зөгийн балнаас бусад бүх орцоо нэг саванд хийж, хооронд нь холино. Зөөлөн жигд гал дээр халааж, зөгийн балаа нэмнэ. Буцалгаж болохгүй.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!