Өдөр бүр талх идвэл, бидний биед юу болох вэ?

Хоолны хачир болгох, варень, масло түрхэж идэхээс эхлээд талхны хэрэглээ, ач холбогдол их шүү дээ. Түүнчлэн бүхий л төрлийн зайдас хийгээд идсэн ч болдог. Гэвч цагаан гурилан талх нь хоолтой гэхээсээ илүү бидний биед хор болох нь даанч их аж.

1. Шингэлт удаан

Яг цэвэр, үр тариа буудайн талх нь бидний эрүүл мэндэд тун сайн үйлчилгээтэй. Харин дээд зэргийн цагаан гурилыг үргэлж идэх нь биед тийм ч тустай биш ажээ. Тус талхны 30 хувь нь биед ямар ч хэрэгцээгүй бөгөөд биед бүрэн шингэтэл 2 хүртэл долоо хоногийн зарцуулдаг байна.

2. Ямар нэгэн онцгой амтгүй

Талхыг зайлшгүй ямар нэгэн хачиртай идэхгүй л бол гоц гойд амт байдаггүй. Дангаар нь идэх нэг их таатай биш.

3. Биеийг хордуулдаг

Ялангуяа хөөлт ихтэй, цагаан гуриланд химийн бодис тодорхой хэмжээгээр агуулагддаг.  Иймд үүнийг өдөр бүр идэж болохгүй.

4. Харшил тууралт өгнө

Цагаан гурил нь хамгийн их харшил, тууралт өдөөдөг хүнсний бүтээгдэхүүний нэг аж. Тиймээс аль болох хэрэглээгээ хязгаарлаж, өдөр бүр хэрэглэх хэрэггүй.

5. Ходоод гэдэсний асуудал үүсгэнэ

Цагаан гурил нь ходоодны хананд наалдан үлдэж, бүрэн шингэдэггүй. Иймд ходоод аажимдаа өвдөж, хэвлийгээрээ ч гэсэн жин нэмж эхэлнэ. Хэрэв та өдөрт 5-6 зүсэм талх иддэг бол 14 ширхэг алим, эсвэл 21 лууван, 25 улаал лооль идэх хэрэгтэй.

6. Хөгшрөлт түргэснэ

Цагаан гуриланд биед ирэх шим тэжээл маш бага учир, таны арьс хангалттай эрдэс авч чадахгүй. Тиймээс хөгшрөлт эрчимжиж эхэлдэг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!