Ариун цэврийн хэрэглэл үү? эсвэл тампон уу? Аль нь бүсгүйчүүдийн эрүүл мэндэд тустай вэ?

Бүсгүй хүн бүрийн сарын тэмдгийн мөчлөг, ирэх хугацаа болон хэмжээний хувьд харилцан адилгүй байдаг. Тиймээс ариун цэврийн хэрэглэл бүтээгчид өнгө хэмжээ, загварын хувьд олон сонголттойг хийдэг шүү дээ. Харин та эдгээрээс чухам алийг нь хэрэглэдэг вэ? Мөн алийг нь хэрэглэвэл бидний эрүүл мэндэд илүү аюулгүй байж чадах бол…

1. Өдөр тутам

Ялангуяа хөдөө хээр, дотуур хувцсаа ойр ойрхон солиод байх боломжгүй үед өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой. Мөн сарын тэмдгийн өмнөх болон дараах үеүдэд дотоожыг бохирдуулахгүйн тулд хэрэглэж болно. Үтрээнд ямар нэг лаа хийсэн үед урсаж, дотоожийг бохирдуулахаас сэргийлж ч хэрэглэнэ.

Гэвч өдөр тутмыг 3-4 цаг тутам сольж байх хэрэгтэй. Мөн шөнийн цагаар хийхэд агаар сайн нэвтрүүлэхгүй тул тохиромжгүй.

2. Өдөр болон шөнийн хэрэглэл

Сарын тэмдгийн ирж байгаа хэмжээ болон, өдөр шөнөөс хамааран урт, богино, нимгэн, зузаан гэхчлэн аль тохиромжтой байдлаар хэрэглэнэ. Ариун цэврийн хэрэглэлийг усанд орох, гол болон далайн эрэгт очихдоо хийхэд тохиромжгүй. Мөн 3-4 цаг болоод солих хэрэгтэй. Дотоожны загвар, хэмжээнээс хамаарч, загварын хувьд харилцан адилгүй байдаг.

3. Тампон

Үтрээний чийг болон шингэнийг өөртөө шингээнэ. Хөдлөх, спортоор хичээллэх, гүйх харайх боломжийг өгдөг. 4 цаг тутам солих хэрэгтэй. Хэрэв тампон хэмжээ, төрлийг буруу сонговол, шингэнийг доош нь нэвтрүүлнэ. Хэт олон цагаар хийвэл, бактер үржих таатай орчинг бүрдүүлэх тул, үтрээг өвчлүүлэх магадлал өндөр.

Иймд та өөрийн хэрэгцээ шаардлагад тохируулан хэрэглэх хэрэгтэй бөгөөд хамгийн гол нь хугацааг хэтрүүлэлгүй, ариун цэврийг сайтар сахих нь зүйтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!