Хүүхдээ ирээдүйд тэрбумтан болгохын тулд, одооноос зааж сургах ёстой зүйлс

Бүх эцэг эхчүүд үр хүүхдээ эрүүл, өвчингүй, аз жаргалтай байгаасай хэмээн хүсдэг. Гэвч тэдгээрийн бүтээхийн тулд бидэнд хурааж хуримтлуулсан баялаг хэрэгтэй шүү дээ. Харин та хүүхдээ одооноос юунд ч санаа зовох шаардлагагүй амьдруулахыг хүсэж байвал, дараах зүйлсийг зааж сургаарай.

Халаасны мөнгө өгөх- Зөв үү эсвэл буруу юу?

Маш олон эцэг эхчүүд хүүхдэдээ халаасны мөнгө өгөх нь зөв эсвэл буруу эсэхэд эргэлздэг. Нөгөөтэйгүүр халаасны мөнгө өгвөл хүүхэд багаасаа мөнгөтэй зөв харьцаж сурна хэмээн боддог. Харин зарим нь хүүхэд мөнгийг буруу зүйлд ашиглах магадлал өндөр хэмээн боддог. Гэвч хүүхдэд хэрэгцээний мөнгө өгснөөр тэд багаасаа мөнгийг төлөвлөж, хэрхэн зөв зарцуулахад суралцаж эхэлдэг. 

Худалдан авалт хийлгэх

Хүүхэд 7 нас хүрсэн бол та тэдэнд хэрхэн худалдан авалт хийдэг, мөнгийг хаанаас олдог тухай зааж сургах хэрэгтэй. Мөн өөрөөр нь бие даалгаж, худалдан авалт хийлгэсэн ч болох юм.

Мөнгөний үнэ цэнийг ойлгуулах

Хүүхдээ багаас нь мөнгөн хадгаламж нээх, цуглуулгын гахайтай болгох гэх мэтээр мөнгөтэй хэрхэн харьцах,түүний үнэ цэнийг ойлгуулах нь чухал юм. Ингэснээр тэд мөнгийг хурааж хуримтлуулах, хэрхэн захиран зарцуулахад суралцана. Ингэхдээ мөнгө нэвт харагдаж байхаар саванд хийвэл сайн. Мөнгө нь ихсэж, эсвэл багасаж байгааг тэд харах болно.

Мөрөөдлөө мөнгө болгох

Хүүхдэд өөрийнхөө хийх дуртай зүйлд амжилт гаргаад, хэрхэн мөнгө олж болдгийг ойлгуулах гээд үзээрэй. Заавал хүнд хүчир ажил хийх бус, зорилгллтодорхойлж түүндээ хичээл зүтгэл гаргаж чадвал, юунд хүрч болдог жишээг хэлж өгөөрэй. Хүүхэд тань спортод сонирхолтой бол, алдартай тамирчдын амжилтын түүхийг ярьж өгөөрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!