Нимбэг+Нүүрсэн хар эм: Одоо харин юу болно гээч!

Хөргөгчинд амархан эвгүй үнэр шингэж, бидэнд төвөгтэй асуудал үүсгэдэг шүү дээ. Хөргөгчөө яаж ч угаасан үнэр нь салахгүй, мөн дотор байгаа хоол хүнсэнд үнэр нь шингэж, байдлыг улам бүр дордуулдаг. Тэгвэл бид та бүхэндээ хөргөгчний үнэрийг хялбархан дарах аргыг танилцуулж байна.

Энэ аргын гол орц нь нимбэг болон нүүрсэн хар эм юм. Танд эдгээрээс гадна хуванцар сав хэрэг болно. Хуванцар саваа хутга эсвэл том хэмжээтэй зүү ашиглаж цоолоорой.

Одоо үүндээ хальстай нь хамт хэрчсэн нимбэг болон нүүрсэн хар эмээ хийж хутгана. Ингээд бэлтгэсэн савтай зүйл дээрээ тугалган цаас тавьж, хөргөгчиндөө хийгээрэй.

Ингээд та цаашдаа хөргөгчний үнэрэнд санаа зовох шаардлагагүй болох юм. Энэ аргыг найзууддаа ч бас хуваалцаарай.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!