Гэртээ амтат наполеон торт хийх жор. Дэлгүүрээс чанаргүй, химийн бодистой наполеон авах хэрэггүй!

Бүтээлч гэрийн эзэгтэй та гэр бүлдээ зориулж Наполеон торт хийгээрэй. Дэлгүүрээс чанаргүй, химийн бодистой наполеон авах хэрэггүй боллоо!

Орц: /6 хүн/

  • 250г масло
  • 2стакан гурил
  • 1ш өндөг
  • 2х/х нимбэгний шүүс
  • 1/2 стакан хүйтэн ус

Крем:

  • 400г молоко
  • 200г масло
  • 200г самар

Хийх арга:

1. Хагас стакан усан дээр нимэгний шүүс нэмээд өндөгтэй хамт хутгана.

2. 250г масло дээр шигшсэн гурил нэмээд хутгаар маслоо жижиг хэсэг болтол зүснэ. Үүний дээрээ өндөгтэй усаа нэмээд зуурна.

3. Бэлэн болсон зуурмагаа 9 хэсэгт тэнцүү хуваагаад бөөрөнхийлнө. Бөөрөнхийлсөн гурилаа уутаар бүтээгээд 1 цаг хөргөгчинд амраана.

4. Одоо кремээ хийнэ. Самраа уутанд хийгээд элдэнэ.

5. Зөөлөн болтлоо гэссэн маслыг хөвсгөр болтол нь миксердээд молокогоо нэмнэ.

6. Бөөрөнхийлсөн 9ш гурилаа тус тусад нь элдээд сэрээгээр хатгана. Тус тусад нь 180С-т 10-15 минут шаргал өнгөтэй болтол нь шарна.

7. Хөрөхөөс нь өмнө дугуй хэвэнд зүсээд авна. Зүсэхэд гарсан үйрмэгээ дахин үйрүүлээд тортны чимэглэлд хэрэглэнэ.

8. Тортоо өрөхдөө 9ш гурил дунд нь кремээ зузаан түрхээд өрнө. Дунд нь самраа хийж болно.
Хамгийн эцэст нь үйрмэгээрээ чимэглэж өгнө.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!