Өөрийгөө зовоохгүйгээр өөхөө шатаахыг хүсвэл өндөг идээрэй. Та гайхаж байна уу? Яаж хэрэглэхийг танд заагаад өгье!

Өндөг бол хамгийн эрүүл хүнс. Уургаар баялаг, маш хурдан шингэдэг, амин дэмийн эх үүсвэр. Түүнээс гадна өндөг нь жингээ хурдан хасахыг хүссэн хүмүүсийн сайн найз ч гэж хэлж болох юм. Яагаад гэдэг асуултынхаа хариултыг энд хуваалцъя.

1. Маш бага илчлэгтэй

Жингээ хасахыг хүссэн хүн бүр мэдээж илчлэгээ багасгах хэрэг гардаг шүү дээ. Тэгвэл танд өндөг яг тохирно. Чанасан 3 ширхэг өндөг нийлээд нийтдээ ердөө л 240 ккал-оос ч бага илчлэгтэй гээд бод л доо.

Үүн дээрээ хүнсний ногоо, мах зэргийг нэмчихвэл сайндаа л 300 ккал илчлэгтэй болох нь. Догь байгаа биз. Та өндөг идэхдээ цэвэр ургамлын тос болон цөцгийн тос холихыг хүсвэл нэг цайны халбага бүр нь 50 ккал-оор хэмжигдэнэ гэдгийг санаарай.

2. Өег

Уурагныхаа агууламжаар бодоод үзсэн ч өндөг бол маш өег хүнс. Уураг өндөр агуулсан хүнс уураг бага агуулдаг хүнстэй харьцуулахад хоолны дуршил бууруулдаг нь нэгэнт батлагдсан. Ингэснээр та зохистой хооллож сурна гэсэн үг шүү дээ.

3. Бодисын солилцоог идэвхжүүлнэ

Өндөг амино хүчлээр баялаг бөгөөд маш зөв харьцааг агуулсан хүнс юм. Өндгөн дахь уургийг хэрэглэснээр таны бие дэх бодисын солилцоо маш хурдтай явагдаж эрчимжинэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өндөг бол өөх шатаагч хүнс юм.

4. Өглөөний хамгийн сайн хоол

Өглөөний цайндаа өндөгтэй зууш, хоол идэх нь жингээ хасахад тань асар их үр өгөөжтэй юм шүү. Өглөөний цайндаа өндөг иддэг хүмүүсийг судлахад тэд бусад хүмүүсээс илүү хурдтайгаар илүүдэл жингээсээ салж чаджээ.

5. Хямд бас бэлтгэхэд хялбар

Хагалаад эсвэл чанаад л гүйцээ. Ингээд л өндөгтэй хоол бэлэн, тийм биз дээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!