Цагаан өнгийн хувцсанд тань шар толбо тогтож, эсвэл өнгөө алдаж гундсан уу? Тийм бол энэ аргаар цагаан хувцсаа цайруулаарай!

Цагаан өнгийн хувцас өмсөх үнэхээр сайхан, сэтгэл хүртэл сэргээд ирдэг шүү дээ. Гэтэл санамсаргүй юм унагаж бохирдуулах, эсвэл буруу угааснаас болж өнгөө алдах гэх мэт асуудлууд тулгардаг. Тэгвэл энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ? Ихэнх хүмүүс өнгөө алдсан цагаан хувцсаа зүгээр л өмсөхөө больж хаядаг. Гэхдээ энийг тун ч энгийн аргаар цайруулах бүрэн боломжтой юм.

Таны цагаан хувцсыг цоо шинэ мэт болгох аргын гол орц бол аспирин юм. Энгийн эмийн сангаас худалдаж авсан аспиринаараа цагаан хувцасныхаа өнгийг сэргээгээрэй.

Хэрхэн хэрэглэх вэ?

  • 5 ширхэг аспириныг 8 литр бүлээн усанд хийж найруулна. Үүндээ цагаан өнгийн хувцсаа хийж, 8 цаг байлгаарай.

  • Товлосон цаг болоход хувцсаа угаалгын нунтаг ашиглаж угаана. Ингэхдээ угаалгын машинд хувцсаа хийгээд, угаалгын нунтаг хийсний дараа ахин цөөн хэдэн аспириныг нунтаглаад нэмж хийгээрэй.
  • Ингээд хувцсаа угааж, болж өгвөл агаарт хатаагаарай. Одоо таны цагаан хувцас цоо шинэ мэт гялалзаж дээрээс нь өнгөө амархан алдаж, шарлахгүй боллоо.

Үүнээс гадна та аспириныг өөр олон зүйлд ашиглаж болно гэдгийг мэдэх үү? Та аспириныг өвчин намдаах эм болгон хэрэглэж болох төдийгүй нунтаглаж устай холиод батганы эсрэг маск бэлтгэж болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!