Хятадын биеийн цаг таныг яагаад шөнө бүр ижил цагт сэрдэг болохыг тайлбарлаж өгнө

Хэрэв та шөнө бүр нэг хэвийн цагт сэрдэг бол Хятадуудын судалдаг биеийн цагийг сонирхох хэрэгтэй. Тодруулбал, шөнийн цаг бүр тодорхой эрхтэнтэй холбогддог бөгөөд тухайн цагт сэрэх нь ямар нэг учир шалтгаантай байдаг аж. Ингээд энэ талаарх сонирхолтой мэдээллийг та бүхэнтэй хуваалцаж байна. Гэхдээ эдгээр нь шинжлэх ухааны судалгаагаар тогтоогдоогүй гэдгийг анхаараарай.

09 – 11 цаг

Оройн 09-11 цагийн хооронд сэрдэг эсвэл унтахад бэрх байвал таны дотоод шүүрлийн болон тунгалгийн систем асуудалтай байна гэсэн үг. Энэ үед эдгээр эрхтэн тогтолцоо илүү идэвхтэй байдаг ба сэтгэл санааны хямрал дааврын тэнцвэргүй байдал ч мөн бий болох магадлалтай.

11 – 01 цаг

Энэ цагт ихэвчлэн сэрж байвал цөсний хүүдийгээ үзүүлээрэй. Ерөнхийдөө эрүүл бус хооллолт, транс тос, хийжүүлсэн ундаа зэргээс шалтгаалах ба улмаар холестерины хэмжээ ихэсдэгийг анхаарах нь зүйтэй.

01 – 03 цаг

Энэ үед элэг илүү идэвхтэй байдаг. Мөн хүний биеийг хоргүйжүүлж элдэв төрлийн гадны бодисыг шүүдэг аж. Гэхдээ уг цагаар сэрдэг бол элэгний үйл ажиллагаанд өөрчлөлт орж, цаашлаад толгой өвдөхөд хүргэдэг байна. Тиймээс муу зуршил, эрүүл бус хоол хүнснээс ангид байгаарай.

03 – 05 цаг

Шөнийн 03-05 цагийн хооронд сэрж байвал уушгиа шалгах хэрэгтэй. Энэ нь хөлрөх, цээжээр өвдөх, гүнзгий амьсгалах зэрэг шинж тэмдгээр илрэх бөгөөд унтахынхаа өмнө амьсгалын дасгал хийж, сайн найзтайгаа юм уу сэтгэл зүйчтэй ярилцаад үзээрэй.

05 – 07 цаг

Энэ үед сэрэх нь бүдүүн гэдэстэй холбоотой ба сэрүүлэгнээсээ өмнө сэрсэнээр ядаргаанд орох магадлалтай. Тиймээс хоол хүнсэндээ ислэг ихтэй бүтээгдэхүүн болон цэвэр ус түлхүү хэрэглэхийг Хятад анагаах ухаан зөвлөж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!