Кока колаг ахуй амьдралдаа ингэж ашиглаж болдгийг та мэдэх үү?

Хоол шингэхгүй тулсан үед бид кола ууж, сайхан мэдрэмжийг авдаг шүү дээ. Тэгвэл колаг уухаас гадна өөрөөр ахуй амьдралдаа олон төрлөөр ашиглаж болдог аж. Энэ нь таны завгүй амьдралыг хөнгөвчилж, бага ч атугай тус хүргэнэ. Ер нь төрөл бүрийн лайфхакуудыг мэдэж байхад танд хэзээ нэгэн цагт хэрэг болох нь дамжиггүй.

  • Хэрвээ та тогоогоо хоол хийж байгаад түлсэн бол дотор нь кола хийгээд буцалгачих. Хэсэг хугацааны дараа галаа унтрааж, колагоо хөргөөд, түлэгдсэн тогоогоо угаагаад үзээрэй. Тэр дороо л шинэ мэт болно.

  • Хуучирсан зоосон мөнгийг коланд хэсэг байлгаад ав. Зоос шинэ мэт болж гялалзана.
  • Данхныхаа дотор талыг шинэ мэт болгохын тулд дотор нь кола хийж, хонуулаарай. Өглөө нь усаар зайлж цэвэрлэхэд хангалттай.

 

  • Суултуурыг өнгө оруулж, гялалзуулахыг хүсвэл мөн л колаг хийж, сойтгоор үрж угаагаарай.
  • Кола үсний гайхалтай ангижруулагч болж чаддаг. Үсэндээ кола түрхэж, усаар зайлаад хатаагаарай.
  • Зэвэрсэн боолтыг авахын тулд бага зэрэг колаг дээр нь асга. Ингэснээр зэв нь арилж, авахад илүү хялбар болох юм.

  • Өнгөө алдаж, гундсан гоёл чимэглэлийг шинэ мэт болгохын тулд коланд хийж, хэсэг хугацаанд байлгаарай. Дараа нь цэвэр усаар зайлж, зөөлөн арчихад хангалттай.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!