Цусны судас цэвэрлэж, муу холестриноос салгах Герман жорыг сураад аваарай!

Судасны бөглөрөлөөс болж бид зүрх судасны өвчлөлд өртөж, цаашлаад цус харвах эрсдэлд өртдөг шүү дээ. Тиймээс цусны судсаа цэвэрлэж байх нь маш чухал асуудал юм. Харин та хэрхэн цэвэрлэхээ мэдэхгүй байвал бидний хүргэх мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Энэ нь их энгийн болоод үр дүнтэй арга төдийгүй таны дархлааг давхар дэмжинэ гэдгээрээ онцлог юм.

Орц:

  • Ус – 2 литр
  • Нимбэг – 4 ширхэг
  • Сармис – 4 ширхэг
  • Үрсэн цагаан гаа – 2 халбага

Бэлтгэх арга:

  • Нимбэгээ угааж, нимгэн зүсч хэрчинэ.
  • Сармисаа хальсалж, блендэрт хийгээрэй. Дээр нь хэрчсэн нимбэг болон үрсэн цагаан гаагаа хийж эргүүлнэ. Ингээд зуурмаг болгоод аваарай.
  • Зуурмагаа усандаа хийж гал дээр тавина. Буцлах хүртэл нь байлгаад гал дээрээс авах хэрэгтэй.
  • Гал дээрээс авсан ундаагаа хөргөж байгаад шилэн саванд хийж, хөргөгчинд хадгалаарай.

Хоол идэхээс 2 цагийн өмнө нэг стакан шүүс ууж байгаарай. Өдөр бүр 2 долоо хоногийн турш уух хэрэгтэй. Ингэснээр таны цусны судас цэвэрлэгдэж, дархлаа сайжрах болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!