Австралийн аймшигт түймрийг харуулсан сэтгэл өвтгөм гэрэл зургууд

Шинэ арван дэлхий даяар үнэхээр хүндхэн эхэлж байна. 2020 он гарав уу үгүйтэй АНУ, Иран хоорондын зөрчил, цаашлаад энэ нь Дэлхийн 3-р дайны тухай яриа болж олон хүнийг айдаст автуулж байна. Үүний зэрэгцээ оны өмнө Австралид гарсан ойн түймэр газар авч одоогоор 14 сая га газар буюу Англи улсын нутаг дэвсгэртэй тэнцэхүйц газар нутаг галд өртөөд байна. Энэ аймшигт гал түймэрт нийтдээ 1 тэрбум амьтан үрэгдэж, тэр дунд бүр мөсөн устсан 5 зүйл амьтан байгаа аж.

1. Энэ залуу ганцаархнаа одоогийн байдлаар 7 коала баавгайг авраад байна.

2. Мянга мянган гал сөнөөгчид унтаж амрах сөхөөгүй аймшигт түймэртэй тэмцэж байна.

3. Жирийн нэгэн айл түймэртэй тэмцэж буй танихгүй хүмүүст ус ууж, хооллож, дотогш орон шүршүүрт орж болно хэмээн бичжээ.

4. Хятадын Цагаан хэрэм сансраас харагддаг хүний гараар бүтээгдсэн гайхамшиг гэгддэг. Гэтэл энэхүү түймэр сансраас маш тод харагдаж байна. Хичнээн өр өвдөм…

5. Сайхан сэтгэлт хүмүүс амьтдыг хамгаалахаар хир чадлаараа хичээцгээж байна.

6. Дэлхийн хүмүүс улс үндэстэн ялгалгүйгээр тэдэнд туслахаар хичээж байгаа нь сайшаалтай. Манай засгийн газраас л гэхэд Австралид байгалийн гамшиг тохиосонтой холбогдуулан 45 мянган ам.доллар хандивласан.

7. Австралийн халууны улирал дуусах болоогүйн дээр хөрсөн дээрх халууны хэм өдрөөс өдөрт нэмэгдэж, бороо хургүй олон сарыг үдэж байна.

8. Олон хүн гэр оронгүй болж, 25 орчим хүн нас бараад зогсохгүй түймрийн утаа агаар мандалд шинэ төрлийн үүл үүсгэж энэ нь эргээд үнсэн бороо мөндөр, хуурай аянга, галан хуй, галан шуурга үүсгэж … Эх дэлхий шатаж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!