Хүйтэн бороотой өдөр ч таныг дулаацуулж чадах сэтгэл хөдөлгөм зургууд

Амьдрал үзэсгэлэнтэй бас баялаг. Өнөөдөр та бүхнээс залхаж, бүх зүйлс утгагүй санагдаж байж болох юм. Харин маргааш гэхэд шинэ өглөө эхэлж, сайхан бүхэн таныг хүлээж байгаад итгээрэй. Өнөөдөр та бүхэндээ бусдын баяртай мөчүүдийг хуваалцаж байна. Бусдын өмнөөс баярладаг байх нь хамгийн сайхан зан чанар юм шүү.

Хүүгийнхээ ааваас салж, хоёр дахь удаагаа хуримаа хийсэн. Харин хүүгийн минь сэтгэл үнэхээр их хөдөлж байсан шүү. Бид жаргалтай амьдарч байгаа.

Химийн эмчилгээнд орсноос хойш 7 сарын дараа. Одоо харин аятайхан боочих хэмжээний үстэй болжээ.

Эхнэр маань гудамжнаас муур олж авчирсан юм. Даанч би муурны харшилтай. Энэ нөхрийг гэртээ байлгаж болохгүй учраас гэрийнхээ гадаа үүр барьж өгсөн.

Бидний хуримын зураг авалт үнэхээр хөгжилтэй бас гоё болсон. 

Эхнэр маань гэртээ энэ бяцхан зулзагыг авч ирсэн.

Хуримын 10 жилийн ойгоор эхнэр дуртай хамтлагийг маань гэрт аваад ирсэн байсан. Мэдээж би ингэж их цочирдсон. 

Комьпютер тоглоож тоглож буй ихэр эмээ нар маань

Гадуур алхаж явтал мөрөн дээр ирээд суучихсан.

Миний сонгино, улаан лооль, халуун чинжүү үзэсгэлэнд 1-р байр эзэлсэн

Өвөө бид хоёр усан замаар гулсаж буй нь.

Магадгүй ихэнх хүмүүсийн хувьд энэ нь юу ч биш байх, гэхдээ би 4 жил оролдсоны эцэст үнэхээр том хулуу ургуулж чадсан.

Намайг хүүхэд тээх боломжгүй гэж хэлж байсан. Харин би тууштай хичээсний эцэст жирэмсэн болж чадсан.

Би эхнэр, нохойтойгоо дуртай газраа алхаж, аз жаргалыг мэдрэх дуртай.

Ээж маань хураасан ургацаа харуулахаар баяртай гүйж ирсэн гээч.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!