Солонгос бүсгүйчүүдийн сайхан арьсны 10 нууц

Сүүлийн үед Солонгос гоо сайхны косметик бараа бүтээгдэхүүнүүд ихээр орж ирж, солонгос бүсгүйчүүдийн арьс арьчилгаа, нүүр будалтын жорууд манайд нэвтрэх боллоо. Тэдний хамгийн их анхаардаг зүйл чийглэг эрүүл арьстай байх юм. гэрэлтсэн, яг л нялх хүүхдийнх мэт булбарай арьстайн нууцууд энд байна.

10. Зөв, эрүүл хооллолт

Эрүүл, гялалзсан арьсны нууц хоол боловсруулах эрхтэн болон дотор эрхнүүдтэй салшгүй холбоотой. Та юу иднэ, түүний үр шим нүүрэн дээр чинь боловсорч байдаг. Тэд хоолондоо ногоон өнгөтэй жимс, ногоо, ургамлын цайг ихээр хэрэглэж, оройн цагаар махан болон тостой хурц хоол иддэггүй.

9. Зовхины тос, гарын тос

Солонгос бүсгүйчүүд насанд хүрснээсээ хойш гарын тос болон зовхины тосыг өдөр тутмын арьс арчилгаандаа оруулдаг “заншилтай”. Учир нь зовхи, гарын арьс хоёр нь бусад хэсгийн арьснаас 3 дахин нимгэн. Ингэснээр үрчлээ үүсэхээс маш сайн сэргийлж, нөсөө толбо, хуурайшилтыг мартдаг байна. Нэгэнт үүссэн үрчлээ арилна гэж үгүй тул үүсэж гэмтэхээс нь өмнө сэргийлэх нь залуу харагдах үндсэн арга юм.

8. Байгалийн гаралтай нүүрний маск

Тэд 7 хоногт хамгийн багадаа хоёр удаа нүүрэндээ маск тавих бөгөөд байгалийн гаралтай зуурдаг маск, салфеткан маск зэргийг хэрэглэдэг. Ингэснээр хуурайшилтгүй, үхэжсэн арьсыг гуужуулж, арьс гэрэлтсэн толигор байх үндэс болдог.

7. Нарны тос

Нарны илч багатай өвлийн улиралд нь нарны хэт ягаан туяа ялгардгаараа ялгарч, арьсны гүнд нэвчиж, хөгшрөх процессийг түргэсгэж байдаг. Тиймээс нарны тосыг будалтынхаа өмнө заавал түрхэж байгаарай.

6. Чийгшүүлэлт, чийгшүүлэлт бас дахин чийгшүүлэлт

Солонгос охид бүсгүйчүүд олон шат дамжлагатайгаар арьсаа чийгшүүлдэг. Нүүрээ цэвэрлээд, эмульс, тонер, чийгшүүлэгч, мист гэх мэт. Түрхдэг суурь крем нь хүртэл “moisturizing”буюу чийгшүүлэгч өндөртэй байх жишээний. Бас чийгшүүлэх мистийг будалтын өмнө болон дараа нь үргэлж хэрэглэж заншсан байдаг. Ингэснээр будаг шингэхгүй барзайж харагдах, арьс хорсож таталдах зэрэг мэдрэмж багасна.

5. Гуужуулалт

Гуужуулалт бол арьс цэвэрлэгээний үндсэн хэсэг болж өгдөг. Хуурай арьстай бол гелен гуужуулагч, тослог холимог арьстай бол энгийн гуужуулагч хэрэглээрэй. Ингэснээр үхэжсэн арьсаа гуужуулж, гоо сайхны бүтээгдэхүүнийг илүү сайн хүлээж авах болно. 7 хоногт 2-3 удаа арьсаа гуужуулж, маск тавиарай.

4. Тонер

Сайн чанарын тонер нь арьсыг чангалж, нүхжилтийг багасгаж байдаг. Өглөө болон оройн арьс арьчилгаа, нүүр будалтын өмнө тонер хэрэглэж заншаарай.

3. Арьсаа амраах

Өдөр болгон хүнд будалт хийдэг бол 1-2 хоног хөнгөн будалт хийх, болж өгвөл зөвхөн нарны тос түрхэж гадагшаа гарах. Ингэснээр арьс амьсгалж, батга гарах, сэвхтэхээс сэргийлнэ.

2. Сайхан арьсны нууц бол цэвэрлэгээ

Та нүүрээ цэвэрлэхдээ зөвхөн будгаа арилгаад л болоо гэж боддог юм биш биз? Будаг арилгалт бол зөвхөн эхний шат бөгөөд үүний дараа нүүрний савангаа цэвэрлэх, дараа нь гуужуулах, маск тавих, шөнийн маск/тос, зовхины тос гэсэн дарааллаар цэвэрлэгээгээ хийгээрэй.

1. Тууштай байдал

7 хоногийн 2, 3 өдөр нь л арьсаа арчлаад бусад өдөр нь залхуурдаг бол та сайхан арьстай байхыг мөрөөдөх ч хэрэггүй. Таны өдөр тутмын үйлдлүүд болон цэвэрлэгээний зөв дараалал, гоо сайхны бүтээгдэхүүний чанар, тууштай байдал, хангалттай нойр, маш сайн ус ууж дотроосоо чийгшил авах зэрэг л гоо үзэсгэлэнд хүргэх шат болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!