Толгойн өвчнийг эмгүйгээр эдгээх шалгарсан 10 арга

Байгалийн аргаар өвчнийг анагаах нь түүнийг хурдан эдгээх, дахин өвдөхгүй байхад тустай. Толгой өвдсөн үед дараах аргуудыг туршихыг зөвлөж байна.

1. Хангалттай ус уух

Шингэний алдагдалд ормогц толгой өвдөж эхэлдэг. Ус хангалттай ууснаас 30 минутын дотор толгойн өвчин зүгээр болдог.

2. Хүйтэн жин тавих

Дух, ар дагз хэсгээр хүйтэн жин тавьж, хүзүү, чихний арыг хүйтэн усаар шавших. Ингэснээр толгой сэргэж, өвдөлт намдана.

3. Магнигаар баялаг хоол хүнс хэрэглэх

Магни нь цусан хангамжийг сайжруулж, тархи толгойн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Бор будаа, авокадо, хар шоколад, загасны мах, бүхэл үрийн гурил зэргийг хүнсэндээ түлхүү хэрэглээрэй.

4. Агаарт гарах

Битүү бүгчим орчинд удаан байснаар хүчилтөрөгчийн дутагдалд орж толгой өвддөг. Цаг тутамд өрөөндөө цэвэр агаар оруулж, эсвэл салхинд гарах хэрэгтэй.

5. Каффейн

Толгой өвдсөн үед энергийн ундаа, кофег тааруулан хэрэглэхэд толгойн өвдөлт намдаж, ажлын бүтээмж нэмэгдэнэ.

6. Цагаан гаа хэрэглэх

Цагаан гаа нь өвчин намдааж, цус шингэлэх үйлчилгээтэй бөгөөд тархины цусан хангамжыг сайжруулдаг байна.

7. Толгойн массаж

Чамархай, ар дагз, зулай хэсгээр зөөлөн илж, хурууны өндгөөр гулгуулах янзаар 4-5 минутын массаж хийх.

8. Үнэрт тос

Гааны навч, лавендер цэцгийн ханд зэрэг нь тайвшруулж, амраах үйлчилгээтэй бөгөөд ийм үнэртэй лаа, цай зэргийг хэрэглэх.

9. В Витамины комплекс

В витамин нь усанд уусдаг микро-элементийн бүлэг бөгөөл хоол хүнсийг энерги болгох, тархины цусан хангамжийг сайжруулах зэрэг ашиг тустай.

10. Хурц, нялуун үнэрээс зайлсхийх

Хурц үнэртэй ус, хиншүү хярвастай газраас хол байх.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!