Эмэгтэй хүн бүрийн амьдралыг хөнгөвчлөх заль мэхүүд

Эмэгтэйчүүд эрчүүдээс илүүтэй их асуудал дунд амьдардаг. Тэднийг бухимдуулж, стресст оруулах зүйлс тоо томшгүй олон. Харин бидний танилцуулах доорх аргуудыг сурч авснаар бага ч гэсэн асуудлаа амжилттай шийдвэрлэж болох юм. Хамтдаа сурч авцгаая.

Хэрэв та хуурай, хэврэг үснээс залхаж байгаа бол

Нойтон үсээ алчуураар үрж хатаах, сэнс ашиглах зэрэг нь үсийг хуурай, хэврэг болгодог. Иймд одооноос эхлэн үсээ хатаахдаа өмсөхөө больсон футволкоо ашиглаж байгаарай. Үсээ угаасны дараа футволкоор ороож орхино. Энэ нь үсний чийгийг өөртөө шингээж, үсийг амархан хатаах юм. Мөн үсийг гэмтээхгүй.

Хэрэв та жинсэн өмдөндөө багтахгүй бол

Жинсэн өмдийг угаасны дараа агших хандлагатай байдаг. Хэрэв таны өмд агшсан бол үүнийг сунгах аргууд бий. Өмд рүүгээ бүлээн ус шүршиж, дараа нь хоёр тийш нь татаж сунгаарай. 10-15 удаа давтаж татсаны дараа өмд нь тань хангалттай сунаж томорсон байх болно.

Хэр их крем үлдсэнийг шалгах гэсэн ч савыг нь хайчлахаас айгаад байвал

Крем тань дууссан ч ёроолд нь багахан үлдчихсэн бол яах вэ? Хайрцгийг нь хайчилж орхивол байнга онгорхой байсаар бохирдол орчихно. Тэгвэл энэ асуудлыг шийдэхэд үсний индүү хэрэг болох юм. Хайчилсан кремний амсар хэсэг дээр калькин цаас тавиад, үсний индүүгээр дарж, хооронд нь наалдуулна.

Хэрэв танд тохирох нүүр будалтын багс байхгүй бол

Будалт бүрт өөр өөр багс хэрэг болдог. Харин танд шаардлагатай багс байхгүй бол нарийн резин ашиглаж болох юм.

Хэрэв та панда болон хувиралгүйгээр нүүр будалтаа арилгахыг хүсч байвал

Хүнд нүүр будалтыг арилгах хэцүү. Ялангуяа нүдний будгийг арилгах явцад нүд орчим тэр чигтээ хар өнгөтэй болж хувирдаг. Тэгвэл нүдний будгийг амархан арилгахын тулд хөвөнд мицелийн ус шингээж, үүнийгээ нүдэн дээрээ тавьж хэсэг байлгасны дараа будгаа арилгаад үзээрэй. Тэр дороо л маш амархан арилах болно.

Таны хөхний даруулганы мөр цухуйсаар байвал

Хөхний даруулганы тань мөр гарч ирээд байвал үүнээс сэргийлэхийн тулд хоёр талдаа наалддаг скоч буюу тууз ашиглаж болно. Скочоо майк болон даруулганы мөртэйгээ нийлүүлж тогтооно.

Товч хоорондын зай хэтэрхий том байвал

Цамцны тань товч хоорондын зай хэтэрхий том байгаад бие тань харагдаад байвал мөн л хоёр талтай скоч ашиглаарай. Үүгээр цамцаа холбож наана.

Хэрэв сормуусны будаг буучихсан байвал

Зовхинд наалдсан сормуусны будгийг арилгахын тулд уруулын бальзам багахан түрхэхэд хангалттай. Ингэснээр будаг маш амархан арилна.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!