Үрчлээ үүсгэгч топ 5 шалтгаан

Хөгшрөлт, нарны туяа хоёр л үрчлээг үүсгэдэг гэж эндүүрэх хэрэггүй. Бидний өдөр тутамдаа буруу хийдэг зуршлууд зөвхөн нүүрний ч биш, хүзүү, цээж, эгэм хавиарх арьсыг үрчлээтүүлж даруй 5 насаар хөгшин харагдуулдаг байна. Эдгээр зуршлуудад:

1. Стресс

Стресс, уур бухимдал нь зөвхөн бидний эрүүл мэнд, тархины үйл ажиллагаа, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөс гадна арьсыг хуурайшуулж, үрчлээтэх, батга гарах үндэс болдог.

2. Ген

Ээж аав нь хэр үрчлээтдэг гэдгээс шалтгаалан та ч бас эрт үрчлээтэх боломжтой. Хэрвээ эрт үрчлээтдэг гентэй бол сайн унтаж амрах, витамин ихтэй хоол хүнс хэрэглээрэй.

3. Сахарын ихэдсэн хэрэглээ

Сахарын хэт их хэрэглээ нь арьсан дахь коллаген ялгаралтын хэмжээг бууруулж, арьсыг үрчлээ ихтэй болгоход гол үүрэг гүйцэтгэдэг байна.

4. Онийж харах

Өлийх, онийж харах зэрэг нь зовхи хавийн хялгасан үрчлээг нэмдэг. Дэлгэц дээрх зүйлийг харахгүй байгаа бол хараагаа тогтоолгож харааны шил зүүх, нар луу онийж хардаг бол нарны шил зүүхийг сануулж байна.

5. Буруу байрлалаар унтах

Хэт өндөр дэртэй унтах, доошоо харж унтах зэрэг нь хүзүүний үрчлээтэй болгодог. Тиймээс намхан бөгөөд торгон дэр дэрлэх, аль болох дээшээ харж унтаж байгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!