“Wonder Woman 1984” киноны нээлт хойшиллоо

2020 оны 6-р сард нээлтээ хийх байсан “Wonder Woman” киноны 2-р анги болох “Wonder Woman 1984” киноны нээлт COVID-19 өвчний тархалтын улмаас 2 сараар хойшилж 8 сард нээлтээ хийхээр болсон байна.

Дэлхий дээр байгаа бүхий л салбарт нөлөөлж буй энэхүү өвчний тархалт Холливуудын ертөнцөд төсөөлшгүй хүнд байгаа нь мэдээж. Жэймс Бондын шинэ анги “No Time to Die” кино хамгийн эхэнд хойшилсноор дараа дараагийн кино бүтээлүүд болох “Mulan”, “Black Widow”, “A Quite Place 2” болон “Wonder Woman 1984” зэрэг ч бас хойшлох нь тодорхой боллоо.

Ямартай ч “Wonder Woman”-ий хоёрдугаар анги наанадаж 2020 оны 8-р сарын 14 хүртэл нээлтээ хойшлуулж байгаа юм байна.

“No time to die” 11 сар хүртэл хойшилж байгаа бол, “Black Widow” тодорхойгүй хугацаагаар хойшлогдохыг “Warner Bros” кино компани мэдээллээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!