Хивсэн дээр тогтсон толбыг арилгах шалгарсан 7 арга

Хивсэн дээр тогтсон толбыг шууд үрж арчих нь толбыг илүү гүн шингээж арилгахад улам хэцүү болгодог. Харин түүний оронд дараах аргуудыг туршиж үзээрэй.

1. Зориулалтын толбо арилгагч

Асгарсан толбыг үрэхийн оронд цаасан алчуур болон даавуун алчуураар хөнгөхөн дарж авсныхаа дараагаар зориулалтын толбо арилгагчаар арчаарай. Хивсэн дээр тогтсон толбыг шууд үрэх нь хивсний ширхэг бүрт шингэж арилгахад бүр л хэцүү болгодог.

2. Хийжүүлсэн ус

Толбон дээрээ хийжүүлсэн ус шүршээд хүчтэй даралгүй арчих. Хэрвээ толбо бүдгэрч байвал ахин шүршээд арчина. Хэрвээ олигтой бүдгэрч арилахгүй байвал хийжүүлсэн усан дээрээ бага зэрэг уксус хийгээд арчиж болно. Арчихдаа эхлээд толбон дээрээ шүршээд 10-15 минут хүлээгээд арчих хэрэгтэй. Толбо арилсан бол дараагаар нь цэвэр усаар арчаж цэвэрлээрэй.

3. Сахлын хөөс

Кофе, аньс нэрс, жимсний толбо зэрэг толбуудыг сахлын хөөсөөр арчиж болно. Хөөсөө түрхэж 30 орчим минут шингээгээд хуурай алчуураар арилтал нь арчина. Арчиж дуусаад уксус, ус хоёрын ижил харьцаатай найруулж дээрээс нь арчина.

4. Хивсэн дээр наалдсан бохийг арилгах

Ингэхдээ мөсөөр 30-45 секунд үрээд салгана.

5. Аяга угаагч шингэн

Хивсэн дээр дуссан өөх тос, махны толбо болон бусад хүнсний тосон толбуудыг халуун ус, аяга угаагч шингэний холимгоор арчиж арилгана.

6. Индүүгээр арилгах

Лааны тос хивс дрожон дээр дусаж хатуураад наалдсан бол дээрээс нь даавуун алчууд дэвсээд буцаад шингэн хэвэнд нь оруулж арилгах буюу индүүгээр халааж арилгана. Халж зөөлөрснийх нь дараагаар хутга юмуу халбагаар хусаж авна.

7. Устөрөгчийн хэт исэл

Цусны толбо болон бусад арилшгүй толбыг устөрөгчийн хэт исэлээр арилгаж болдог.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!