Узбекстан улсаар аялвал 3000 долларын тэтгэмж авна

33 сая гаруй хүн амтай Узбекстан улс аялал жуулчлалын салбараа сэргээх үүднээс дотоод дахь хөл хориогоо хараахан сулруулж амжаагүй ч гадны улсуудаас жуулчид авахаа хорихгүй хэмээн мэдэгдлээ.

Дэлхий нийтээр цар тахлын үеийн хөл хорио тогтоож байгаа энэ үед Узбекстан улсад очсон жуулчид мөнгөн тэтгэмж авах боломжтой. Үүнд хэд хэдэн шаардлага тавигдах бөгөөд: Заавал дотоодын аяллын хөтөлбөрөөс захиалсан байх, Хятад, Израйль, Япон, Өмнөд Солонгос гэх мэт одоогоор коронавирусын халдварын эрсдэл багатай улс орнуудаас ирсэн жуулчин байх ажээ.

Илүү тодруулбал хэрвээ энэхүү улсад ирээд коронавирусын халдвар тусвал 3000 ам.долларын тэтгэмж авах бөгөөд үүнээс гадна эмчилгээний зардал ч бас Узбекстаны засгийн газраас төлөгдөх аж.

Харин Их Британи, Европын холбооны улсуудаас ирсэн жуулчид ирвэл 14 хоног тусгаарлалтанд байх юм байна. Өнгөрсөн жил Узбекстан улс аялал жуулчлалын салбарын өсөлтөөрөө дэлхийд 4-т жагсаж байсан бөгөөд цар тахлын энэ үед уг салбараа сэргээхийн тулд дээрх компанит ажлыг сэдэж, Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев энэ тухай тогтоол дээр гарын үсгээ зуржээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!