Тархинд биш сэтгэлд хүрэх үзэсгэлэнт зургуудын ард нуугдсан гунигт түүхүүд

Амьдрал үргэлж аз жаргалаар бялхдаггүй. Тиймдээ ч жаргал зовлон ээлжилдэг хорвоо гэх үг үнэн үгтэй дуу бүр дээр, үйлийн үртэй хүн бүрийн амнаас гардаг болов уу. Өнөөдөр та бүхнийхээ сэтгэлийг хөдөлгөж, хүн гэдгийг тань мэдрүүлэх зургуудыг түүхийн хамт өгүүлэхээр бэлтгэлээ.

Өвөөгийн минь эцсийн хүсэл хуриман дээр минь надтай бүжиглэх байсан. Харин тэр хүслээ биелүүлчихээд л төд удалгүй тэнгэрийн орондоо заларсан юм.

Нөхрийн маань нохойг Данзи гэдэг. Тэр түүнийг Афганистан руу явснаас хойш малгайг нь хажуунаасаа холдуулахаа больсон. Бас үргэлж санаа алдаж, гунигт царай гаргаж хэвтэх нь миний ч сэтгэлийг өвтгөх болсон

Ээж минь 3 сарын өмнө хорт хавдраас болж насан эцэслэсэн. Надад маш хүнд туссан учир эгч маань ээжийн өмсөх дуртай байсан цамцнуудаар ийм хөнжил хийж өгсөн. Одоо би ээжтэйгээ үргэлж хамт

Тэд хоёул хайртай хүнээ 2 долоо хоногийн өмнө алдсан. Тэдний нүдэнд гуниг хурсан ч, нэг нэгнийхээ түшиг болж, амьд байхыг, амьдрахыг хичээж байгаа.

 

Эцэст нь би сэтгэл гутралыг ялж чадсан. Энэ нь таны төсөөлж чадамгүй урт хугацаанд маш их хүнд хэцүү дунд үргэлжилсэн тулаан байсан.

2 жил гаруй хугацаанд сэтгэл гутралаас болж, орноосоо өндийж чадахгүй, гэрээсээ гарч чадахгүйд хүрсэн. Хэд хэдэн удаа өөрийгөө егүүтгэхийг оролдож, байгаа бүхнээ сүйтгэсэн. Харин нэг л өглөө тэс өөр хүн шиг өөрийгөө мэдэрч, эрч хүчээр цэнэглэгдсэн байгаагаа харлаа. Зүгээр л орноосоо үсэрч босоод, өөртөө унд бэлтгэж, өрөөгөө хүртэл цэгцэллээ. Энэ байдал удаан үргэлжилдэг бол сайхан шүү.

Эгч минь тасралтгүй, зоригтойгоор хорт хавдартай тэмцэж байсан ч, түүний тэмцэл өнөөдөр харуусал дагуулсаар дуусгавар боллоо. Харин түүний хажуунаас холдолгүй хэдэн арван хоногийг нойргүй өнгөрүүлсэн дотны хүмүүс нь үнэнд ялагдаж, бууж өгсөн нь энэ.

Зул сарын баярыг ганцаараа гэртээ гуниг дүүрэн өнгөрүүлэхгүй гэсэн гарч явсан ч, хов хоосон метроны буудал дээр орь ганцаар хэзээ ч ирэхгүй нэгнийг хүлээж суух ямар байдгийг мэдэх үү?

Ээжийн минь эцсийн хүсэл ач зээгээ үзэх байсан. Тэр хүслээ биелүүлсэн, хүүхдүүдээ өсч торниж байгааг ч харсан. Эцэст нь тэр хангалттай удаан, аз жаргалтай амьдарч чадлаа гэж талархаад, хажуудаа үрсээ суулгасаар диваажин руу одсон юм.

1983 онд аавтайгаа хамт энэ зургийг авахуулсан. Харин яг тэр жил аав минь биднийг орхиод алс холын орон руу мордсон юм. Энэ жил би аавтайгаа авахуулсан сүүлчийн зургаа дуурайлган, өөрийнхөө өрөөсөн талууд болсон нөхөр хүүхдийнхээ зургийг авсан. Сэтгэл дүүрээд ирсэн шүү.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!