Япончуудаас сурах ёстой 10 чухал зүйл

Япончууд бол хүлээцтэй, нямбай, хичээнгүй зангаараа дэлхийд танигдсан бөгөөд манай Монголчуудад дутагдаж буй бүхий л зан чанар тэдний амьдралын нэг хэсэг гэж хэлэхэд буруудах зүйлгүй. Хэрвээ та Японд очиж үзсэн, магадгүй тэнд хэсэг хугацаанд амьдарч байсан бол миний юу хэлэх гээд байгааг төвөггүй ойлгох байх.

1. Хүн хүндлэх ёсыг алхам тутамдаа мөрддөг

Мэндлэхдээ, салахдаа, хүнээс үг сонсохдоо тэд үргэлж бөхийж, хүндэтгэл үзүүлдэг. Толгой гэдгэр, нуруу тэнэгэр байх нь тэдний харилцааны ёсонд огт тохирохгүй зүйл. Түүнээс гадна бие биедээ хүлээцтэй хандах, уучлалт гуйх, талархлаа илэрхийлэх ч гэсэн харилцааны хамгийн энгийн бөгөөд хамгийн чухал нэг хэсэг билээ.

2. Зам заахдаа хүртэл…

Хэрвээ биднээс хэн нэгэн зам асуувал зүг чигийг нь зааж өгөөд л явуулдаг. Гэтэл Японд бол хэтэрхий хол биш л бол хамт дагуулж явж зааж өгөөд, төөрөөгүй гэдэгт нь бат итгэлтэй болсон хойноо л холдож явдаг бичигдээгүй нэг дүрэм бий. Бүхий л зүйлийг бусдын тусын тулд, чин сэтгэлээсээ хийх нь ийм байдаг ажээ.

3. Цэвэрч байх

Японд байхын хамгийн тухтай сайхан зүйлсийн нэг нь цэвэр цэмцгэр орчин юм. Мэдээж бид яагаад тэднээс сайн үлгэр дууриал авч болохгүй гэж? Цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэп бүр багаас нь л аяга тавгаа хурааж угаах, анги танхимаа цэвэрхэн байлгах үүргийг хүлээлгэж, зааж өгдөг. Хотын төв, гудамж талбай, хүний хөл багатай газруудаар ч хог бүү хэл тамхины иш ч олж харахгүй. Нохойгоо салхилуулж яваа хүмүүс нохойны ялгадас арчиж авах нойтон салфеткатай явдаг учир цэцэрлэгт хүрээлэн хүртэл цэвэр цэмцгэр байдаг ажээ.

4. Жижиг детальд хүртэл сэтгэлээ шингээдэг

Хоолны савлагаа, хүнсний уут, дэлгүүрт байгаа хувцасны өрөлт хүртэл харахад л сэтгэл сэргэмээр нямбай бөгөөд үзэмжтэй байдаг. Энэ нь тэдний жижиг зүйлд хүртэл сэтгэлээ шингээж бүхий л ажлыг “халтуурдалгүй” хийдэг хөдөлмөрч зантай холбоотой.

5. Уур уцаараа барьж сурах нь

Метрополитан хотод амьдрах тийм ч амаргүй гэдгийг бид мэднэ. Гэхдээ тэвчээртэй байсны үндсэн дээр өөрийгөө болон өрөөлийг бухимдуулахгүй амьдарч болно гэдгийг тэд биеэрээ харуулдаг. Япон хэлэнд нэг хэлц үг байдаг нь: “Хянаж чадахгүй зүйлдээ санаа зовох хэрэггүй”. Санаа зовох нь байгалийн үзэгдэл. Гэвч нэгэнт таны хяналтанд байх боломжгүй зүйлд бухимдаж, уурлаж, санаа зовох нь стрессийн үндэс болдог учраас өөрийгөө ийм үед чөлөөлөх хэрэгтэй гэдгийг тэд мэддэг ажээ. Түүнчлэн Япончууд уур уцаар, дээрэнгүй үзлээ таягдан хаяж чаддаг учир гэмт хэрэг, хэрүүл маргаан бага гардаг байна.

6. Гэр бүлдээ цаг гаргадаг

Хичнээн ажилтай байсан ч гэр бүлдээ цаг гаргаж, харилцаагаа үргэлж сэргээн хөгжүүлж байдаг. Ийм учраас гэр бүл салалтын хэмжээ асар бага байдаг ажээ.

7. Зам тээврийн хөгжил маш сайн

Ялангуяа Японы галт тэрэгний тогтолцоог энд онцгойлон дурьдах нь зүйтэй. Японы бүхий л хотуудад галт тэрэг хүрэх боломжтой. Доторх нь цэвэрхэн, үйлчилгээ сайтай, галт тэрэг хоцорно, эвдэрнэ гэсэн ойлголт огт байхгүй, бүх чиглэл нь ойлгомжтойн дээр Англи Япон хоёр хэл дээр байдаг. Авто замын хөгжил ч мөн дутах зүйлгүй. Зам тээвэртэй холбоотой бүхий л зүйлс маш сайн төлөвлөгдөж, чанартай хийгддэг учраас нийгэм хөгжих гол тулгуур болдог байна.

8. Хулгай, дээрэм гэсэн ойлголт байхгүй

Тийм ч учраас аялал жуулчлал маш сайн хөгжсөн, жуулчдад хамгийн ээлтэй газар гэгддэг. Бага сургуулийн сурагчдийг эд зүйл олвол эзэнд нь хүргэж өгөх, эсвэл хамгийн ойр байгаа цагдаагийн газар аваачиж өгөх ёстой гэж сургадаг.

9. Хүний төлөө нийгэм!

Ганцхан жишээ дурьдахад гудамжны ариун цэврийн өрөө гэхэд л маш цэвэрхэн, яг л зочид буудлынх мэт тохижолттой, суултуур нь халдаг, хүүхэд хуурайлах боломжтой, хөгжлийн бэрхшээлтэй хүн ороход тохиромжтой, ариун цэврийн цаас, бусад хэрэглэл бүгд байдаг гэх мэт. Энэ бол иргэндээ зориулсан сэтгэлийн илэрхийлэл билээ.

10. Шашин бол мухар сүсэг биш

Япончууд их сүсэгтэй хүмүүс. Хот болгонд уламжлалаа хадгалсан, цэвэрхэн сүм дуганууд бий. Гэхдээ манайх шиг модонд хадаг уясан, хаданд сүү өргөж үнэр оруулсан зүйл энд огт байдаггүй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!