Ойрх Дорнодын захирагчдын эхнэрүүд: Тэдний бодит байдал дээрх төрх хүн бүрийг гайхшруулдаг

Дорнын үзэсгэлэнт бүсгүйчүүдийг бүгд шашны хатуу чанд дүрэм, хар хувцасны ард нуугдсан байдаг гэж ойлгож болохгүй. Эмэгтэй хүн бүрийг царай төрхөө харуулж болохгүй нуудаг, нүүрэндээ даавуу зүүдэг гэхчлэн зүйлс нь бидний нүдийг хуурч, тархийг хучсан нэг төрлийн гажуудуулсан мэдээлэл аж.

Чухам бодит байдал ямар байдаг болохыг Ойрх Дорнодын захирагчдын эхнэрүүдийн гоёмсог төрхөөс олж харцгаая. Таны бодол бага ч атугай өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна.

Раниа Аль-Абдулла

Тэр бол Иорданы хатан хаан, II Абдуллахын эхнэр, хаан ширээг залгамжлагч Хуссейны ээж юм. Раниа бол Ойрхи Дорнод дахь эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тууштай тэмцэгч төдийгүй эмэгтэй хүн бүр хүссэн хувцсаа өмсөж, өөрийн гоо сайхнаараа гайхуулж амьдрах бүрэн эрхтэй гэж үздэг нэгэн. Тиймдээ ч тэрээр инстаграм хаягийг идэвхитэй хэрэглэж, өөрийн гоёмсог хувцаслалтаа олонд гайхуулдаг. Хатан хаан өөрөө “Giorgio Armani” хувцас өмсдөг бөгөөд загварын сэтгүүлд хүртэл зургаа авахуулж байжээ.

Амера ал-тавил

Саудын Арабын гүнж болох Амера нь улс орондоо шинэчлэл хийх хэрэгтэй болохыг ямагт илэн далангүй илэрхийлдэг. Хүн зүрх сэтгэлийнхээ хүслийн дагуу амьдрах боломжтой гэдгийг тэрээр өөрийн биеэр харуулсан. Амера АНУ-д сурч, машин жолоодож, тэр байтугай нөхрөөсөө салсан. Тэр одоо “Alwaleed Philanthropies” гэх буяны санг байгуулан, удирдан үйл ажиллагааг явуулдаг.

Дина Абдулазиз аль Сауд

Исламын ертөнцийн хамгийн загварлаг гүнж нь Саудын Араб, Катарын нийслэл дэх загварын дэлгүүрүүдийг эзэмшдэг. 2016 онд Дина “Vogue Arabia”-ийн ерөнхий редактор болсон. Загварын салбарт хайртайгаас гадна гүнж гэр бүлтэйгээ хамт цагийг өнгөрөөх дуртай 3 хүүхдийн ээж юм.

Моза бинт Нассер

Тэр бол Катарын өмнөх Эмирийн хоёр дахь эхнэр бөгөөд тус улсын шинэ захирагчийн ээж юм. Тэрээр Катарын Боловсрол, шинжлэх ухаан, нийгмийн хөгжлийн сангийн тэргүүн бөгөөд ЮНЕСКО-гийн элчин сайдаар ажилладаг. Түүний гайхалтай хувцаслалт хүн бүрийн анхаарлыг татаж, нүд хужирладаг гэнэ.

Хааяа Бинт Хуссейн

Одоогийн Иорданы хааны эгч, мөн Дубайн одоогийн захирагч Шейх Мохаммед бин Рашид Аль Мактумын эхнэр болох Хааяа тун ч алдартай нэгэн. Тэрээр Оксфордод сурч боловсорсон бөгөөд одоо буяны ажил эрхлэн явуулдаг. Мөн НҮБ-ын Энхтайвны элчин сайд гэдгийг нь дурдах хэрэгтэй болов уу.

Лалла Салма

Марокко улсын хаан Мохаммед VI-ийн гэргий, улаан үстэй үзэсгэлэнт хатагтай нь Мароккогийн захирагчийн олон нийтийн өмнө царай төрхийг нь ил болгосон анхны эхнэр нь юм. Мөн тэрээр мэдээллийн системийн инженер чиглэлээр сурч боловсорсон.

Фатима Кулсум Зохар

Саудын Арабын хатан хаан уламжлалаа дагаж мөрдөх шийдвэр гаргаж хувийн амьдралаа нууцлахыг илүүд үздэг. Тэр олон нийтийн өмнө ховорхон харагддаг боловч хэсэг хугацаанд Фэйсбүүк хуудастай болсон нь олон хүний гайхшралыг төрүүлсэн.

Мета Бинт Мухаммед Бин Рашид Аль Мактум

Дубай хотын захирагч Мохаммед бин Рашид Аль Мактумын охин спортоор хичээллэх дуртай бөгөөд тэрээр каратэ-гийн үндэсний шигшээ багийн ахлагч юм. Маш олон фентэй тэрээр спортын чиглэлд олон тооны амжилт гаргасан.

Дана Аль Халифа

Тэр бол загварт дурласан гүнж. Дана “Overdressed” хэмээх блог бичдэг бөгөөд инстаграм од. Түүний зоригтой байдал нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа мянга мянган охидод урам зориг өгч, өөрийнхөөрөө байх хэрэгтэй гэдгийг сануулдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!