Дотнын найзынхаа экстэй болзохдоо огтхон ч эргэлзэж, санаа зовоогүй алдартнууд

Найзынхаа хуучин найз залуу/бүсгүйтэй үерхэнэ гэхээр таны хувьд ямар санагдах вэ? Эгэл жирийн хүмүүсийн тухайд энэ нь санаа зовмоор, ёс зүйгүй хэрэгт тооцогдож болох юм. Харин алдартнууд үүнийг төдийлөн хүндээс тусгаж авдаггүй бололтой. Өнөөдөр та бүхэндээ нэг хүнтэй ээлжилж үерхэж байсан алдартан найзуудыг танилцуулж байна.

Селена Гомез, Тейлор Свифт нар

Селена бол Тейлор Свифтийн хамгийн дотны найзуудын нэг. Тэдний нөхөрлөл тийм ч хэврэг биш гэдгийг олон зүйл батлан харуулдаг бөгөөд түүний нэг нь найзууд нэг залуутай нэр холбогдож, болзож байсан юм. 2009 онд Селена болон Тейлор нар ээлж дараалан жүжигчин Тэйлор Лотнертэй болзож, багагүй шуугиан тариад амжсан билээ.

Камерон Диаз, Кейт Хадсон нар

Халуухан шаргал үст жүжигчин бүсгүйчүүд давгүй дотно найзууд. Ур чадвараараа нэг нэгнийхээ дор орохгүйгээр ямагт өрсөлдөж байдгийн адил хайр дурлалын харилцаан дээр ч мөн төстэй аж. Камерон дуучин Жастин Тимберлейктэй дөрвөн жил үерхээд салсны дараа Жастин, Кейт хоёр болзож эхэлсэн. Үүний дараа Кэмерон Кейтийн хуучин найз залуу, хөлбөмбөгчин Алекс Диазтай болзсон байдаг. Эксүүдээ солилцох хэмжээний сайн найзууд.

Женнифер Энистон, Кортени Кокс нар

Алдарт Найзууд цувралын жүжигчин бүсгүйчүүд олон жил нөхөрлөж байгаа. Тэдний нөхөрлөлд юу ч саад болж чадахгүйн жишээ бол жүжигчин Адам Дуриц юм. Жүжигчин найзууд Адамтай ээлжлэн богино хугацаанд болзож байсан удаатай.

Кендалл Женнер, Хэйли Бибер нар

Хейли Бибер, Кендалл Женнер нар бол тун сайн найзууд. Тэд олон жилийн өмнөөс нөхөрлөж эхэлсэн бөгөөд Жастин, Кендалл хоёрыг үерхдэг байхад ч Хейли хажууд нь найзлаад явж л байсан. Хожим тэднийг салсны дараа Хейли, Жастинтай болзож, хуримаа хүртэл хийсэн билээ. Найзынхаа экстэй болзож бүр нөхрөө болгоод авсан ч, Хейли Кендалл нар дотно найзууд хэвээр.

Жастин Бибер, Шон Мендес нар

Канад гаралтай дуучин залуус нэгэн үе тун сайхан нөхөрлөж байсан. Нэвтрүүлгүүдэд хамт оролцож, хамт авахуулсан зургуудаа нийтэлж, броманс гэдгийг утгаар нь харуулж байв. Гэвч Жастин загвар өмсөгч Хэйли Болдуинтай гэрлэхээс өмнө Шон, Хэйли нар болзож байсан.

Кэти Перри, Тейлор Свифт нар

Тейлор анх уран бүтээлч Жон Майертэй 2009 онд болзож байсан бөгөөд 4 жилийн дараа тэдний хоорондын харилцаа дууссаны дараа Кэти, Жон хоёр бүтэн жил болзсон. Харин Тейлор, Кэти хоёрыг тун сайн найзууд, маш ойр дотно гэдгийг хүн бүхэн мэднэ. Экстэй нь найз нь болзож байгааг мэдээд Тейлор ямар царай гаргасан бол.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!