57 настай Сандра Буллокын залуу харагдах нууцад нэвтэрцгээе

Сандра Буллок кинон дээрээ ч, амьдрал дээрээ ч олныг гайхшируулсаар ирсэн төгс эмэгтэй юм. Түүнийг наснаасаа илүү залуу харагддаг хэмээн олон хүн ярьдаг бөгөөд тэрээр үүнд хүрэхийн тулд шаргуу хичээдэг гэдгээ ч нуугаагүй аж. Иймээс түүний гоо сайхны уг нууц юунд оршдог талаарх мэдээллийг бэлтгэн орууллаа.

  1. Сандра Буллок спортоор хичээллэдэг

Биеэ чийрэгжүүлж бэлтгэхийн тулд маш их цаг хугацаа, хөдөлмөр шаарддагийг хэн хүнгүй мэднэ.  Гэсэн ч жүжигчин эмэгтэй долоо хоногт дор хаяж 6 удаа бэлтгэл хийж, өдөрт хамгийн багадаа нэг цагийг зарцуулдаг байна.

Мөн тэрээр ажлын өдөр түлхүү хичээллэдэг ба “Bird Box” киноны зураг авалтад олон удаа спорт хувцастай ирж байжээ. Сандра бас хүнд өдрийн стрессээ даван туулахын тулд бүжиглэх дуртай бөгөөд “InStyle” сэтгүүлд ихэвчлэн ганцаараа бүжиглэдэг тухайгаа дурджээ.

  1. Планк дасгал нь тийм ч амар биш боловч жүжигчин бүсгүй байнга хийдэг

Буллок хүүхдүүдээ зөвхөн өөрийн гараар хүмүүжүүлэхийг зорьдог тул эрүүл, хүчтэй байхыг эрмэлздэг. Тийм дээ ч биеэ чийрэгжүүлэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг болох планкыг өдөр бүр давтдаг. Мөн энэ дасгал нь мөр булчинд их хэмжээний ачаалал өгдөг учраас түүний үр дүнг зарим зурагнаас нь тодхон харж болно.

  1. Тэрээр хоолны дэглэмдээ маш их анхаардаг

Буллокын сайхан биеийн нууц нь дасгал хөдөлгөөнөөс гадна хоолны дэглэм юм. Тэрээр юу идэж байгаагаа маш их анхаардаг төдийгүй шинэхэн мах, элсэн чихэргүй, цавуулаггүй хоол хүнсийг байнга сонгодог. Мөн хэсэг өлссөн үедээ жимс, самар иддэг гэдгээ мэдэгдсэн байна.

  1. Гэхдээ Сандра тэнцвэрээ хадгалахын тулд заримдаа хүссэн бүх зүйлээ иддэг

Тэрээр бэлтгэлийнхээ хажуугаар дэглэм барьдаг хэмээн дээр дурдсан ч зарим нэг тэнцвэрийг бий болгох зорилгоор 7 хоногийн 1 өдөр нь дуртай зүйлсээ иддэг. Мөн жүжигчин бямба гарагт Венийн  нарийн боов жигнэмэг идэнгээ SNL шоуг үзэх дуртай ба энэ нь үнэхээр аз жаргалыг мэдрүүлдэг тухайгаа хэлжээ.

  1. “Bird Box” киноны од бүсгүй йог болон пилатес дасгалаар ч бас хичээллэдэг

Буллок тогтмол бэлтгэлийнхээ хажуугаар йог пилатес дасгалыг ч мөн хийдэг ба энэ нь сэтгэл зүйн амар амгаланд эергээр нөлөөлөхийн зэрэгцээ гоо сайхан, эрүүл мэндэд ч бас тустай байдаг аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!