Таны толгойг өвтгөж, эмэнд ч дарагдахгүй болгох үс засалтууд

Толгой өвдөх нь янз бүрийн шалтгааны улмаас үүсч болно: стресс, цусны даралт ихсэх, гэмтэл, эсвэл цаг агаарын өөрчлөлт зэрэг багтана. Тэгвэл эдгээр шалтгаан дээр үсээ боох ч бас нэмэгдэх аж. Та үсээ буруу боосноос болж толгой өвдөж мэднэ. Чухам үсээ яаж буруу боосноор бид толгой өвдөлттэй нүүр тулах болохыг олж мэдэцгээе.

Үсээ дээш нь боох

Бидний хуйх болон үсний уутанцрын дор өвдөлтийг мэдэрдэг мэдрэмтгий мэдрэлийн судлууд байдаг. Харин үсээ дээш боосны дараа маш олон мэдрэлийн судлуудыг чангалж татан, толгой өвдөхөд хүргэдэг байна. Энэ байдал нэлээд түгээмэл бөгөөд гэзэгтэй толгой өвдөх хам шинж гэж нэрлэдэг.

Үсний даруулга зүүх

Чанга үсний даруулга хүмүүсийн толгой өвдөх хандлагатай байдаг. Энэ нь гадна шахалтын толгой өвдөх өвчин гэж тооцогддог бөгөөд таны толгой дээрээ зүүсэн зүйл тань дух эсвэл хуйханд тасралтгүй шахалт үзүүлэх үед тохиолддог.

Үсээ чанга сүлжих

Үсээ хэт чанга сүлжих нь гадна шахалтын толгой өвдөхөд хүргэдэг. Үсээ хэт чангалсан тохиолдолд энэ нь хуйханд нэмэлт дарамт учруулж, үсийг гэмтээхээс гадна толгой өвтгөнө.

Үс уртасгах, үс суулгуулах

Залгуулж байгаа үснийхээ тэр хэмжээгээр жинг нэмэгдүүлэх нь хуйх, үсний уутанцраас хэт их татаж, толгойнд өвдөлтөд хүргэнэ. Бусад үс засалтаас ялгаатай нь энэ нь удаан хугацаанд үстэй хамт байх учир та толгойн өвдөлттэй өдөр хоногуудыг өнгөрүүлэх шаардлагатай болно.

Эдгээр толгойн өвдөлтүүдтэй тулгарсан бол үсээ задгайлж, хуйхандаа хөнгөн иллэг хийж өгөөрэй. Мөн нүдээ аниад, тайван амьсгаа аваад суу. Мөн цаашдаа үсээ сулхан боож, хэт их чангааж, чангалж боохгүй байхыг хичээгээрэй. Энэ нь таныг толгойн өвдөлтөөс сэргийлээд зогсохгүй үсний бат бөх чанарыг ч хамгаалах юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!